Бага зулзагатайгаа энэ "хулуун хэлбэр"-т лонхны тухай үзэсгэлэн үзсэн юм. Япон хэлээр "хёотан" гэдэг юм яг энэ хэлбэрийг. Тэгээд монголоор юу гэж хэлэхээ мэддэггүй.
Англиар нь хайж байгаад хулуун хэлбэр гэж олсон хэрэг. Нүүрномдоо бас асууж зураг оруулсан чинь, буруу ойлгогдоод гэрлийн бүрхүүл юм биш үү? гэсэн хүмүүс их байсан.
Олон янзын хэлбэртэй болгоод, нүхлээд, гэрэлтүүлээд гэх мэтээр загвартай болгосон байсан. Түүнээс яг манай гэрт байдаг нь анхны хэлбэрээрээ л байдаг юм.Дараа зураг оруулна аа. Яг одоогоор алга. Бас өнөөхөө тоглоомын хайрцагнаас нь хайна гэдэг том ажил. Залхуу залхуу, бөөн тоглоом гаргаж ирэх болно. Хэ хэ.
Гаргасан нүхнийх нь хээ нь хүртэл өөр өөр. Цэцгэн хэлбэртэй, зүгээр л бөөрөнхий нүхтэй гэх мэт. Ингээд гэрэлтүүлчихээр ургаад л явчихсаж байгаа биз?
Гаргасан нүхнийх нь хээ нь хүртэл өөр өөр. Цэцгэн хэлбэртэй, зүгээр л бөөрөнхий нүхтэй гэх мэт. Ингээд гэрэлтүүлчихээр ургаад л явчихсаж байгаа биз?
Бага зулзага бид хоёр, гэртээ байгаа хёотангаа ингэж будаж болох юм байна тийм ээ? гэж ярилцсаар харьсан. Энэ бүр ийм том онгорхой, дотор нь бас нэг хёотан хийчихсэн байсан. Оросын матрёшка шиг. Зулзагын анхаарлыг ихэд татсан нь энэ. Мөн гэрэлтүүлээд явчихаар сонирхолтой санагдсан байх, хүрч болохгүй гээд байхад л хуруу нь гозойж ирээд хүрчих гэж сандаргасан.
Урлаг соёл, спортын улирал намар гээд хөл хөдөлгөөн ихтэй, энд тэнд элдэв арга хэмжээ их болж байна өө. Гэм нь гайхал корона чинь бас нэмэгдээд эхэлчихсэн. Яалтай. Хэзээ ч төгсөх юм, маскнаас хэзээ ч салах юм?
За энэ муухай тахлыг яаж ийгээд давах л байх тийм үү? Хүн төрөлхтөн бид. Өөдрөгөөр л хардаг байх даа?
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿