Аль 10 сарын зураг. Хорооны баяраар хороон дээрээ очиход иргэдийн бүтээлийн танилцуулгад ийм цэцгийн урлагийн бүтээлүүд их байсан.
Ганц нэгээс нь зураг орууллаа. Гол нь цэцгийн сав нь өвөрмөц байгаа биз? Ядаж байхад 60 саяын сарнай яригдаад тийм ээ? Хэ хэ.
Уран нугараад байгаа нэг бол уран гулгаад байгаа үзэсгэлэн төгөлдөр бүсгүйг санагдуулахгүй байна гэж үү? Цагаан даашинзтай гуалиг бүсгүй шиг л. Миний урлагийн нүд тэгж харсан. Хэ хэ.Үүнийг юу гэж харсан бэ гэхээр? Хар цагаан хосолж байдаг хорвоод гэж мэгээд л.
Энэ харин амьд цэцэг. Улаан цэцэг нь нэг тийм өвөрмөц санагдаад. Цэцэг гэхээр л заавал 5 дэлбээтэй байх алба ч биш тийм ээ. Билэг танхай санагдсан. Хо хо.
Цаасан урлал байсан байх аа. Бас нөр их хөдөлмөр шингэж дээ гэж бодсон. Нэг инээдтэй нь бага зулзага жимсийг идэх гэж оролдсон. Идэх ч гэж дээ, барьж аваад зулгааж үзсэн.
Би ч уулга алдаад л болиулсан. Азаар хүн хараагүй. Учир зүггүй загнахгүй л дээ. Гэхдээ л...
Бич энэ янзаараа тэтгэвэртээ гарахаараа цэцэгчин болох байх шүү. Нэг бол зурагчин. Хань ижлийн томоос том зургийн аппаратыг хүзүүндээ зүүгээд л явах байх даа. Хэ хэ.
Та хэд ч бас тэтгэвэрт гарахаараа ямар нэгэн зүйл оролдохыг хичээгээрэй. Юу ч байж болно. Би бас ч гэж хоосонгүй юм байна. Блогоо бичих юм байна. Кэ кэ кэ.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿