2023年3月5日日曜日

Хайтани Кэнжиро 2

Хүүхдийн зохиолч Хайтани Кэнжирогийн номнуудаас зээлж уншиж байгаа хажуугаар нь. Хүүхэд багачуудад зориулсан тул нэг их цаг авахгүй. Үг хэллэг, ханз, агуулга нь ойлгомжтой. 

Гэхдээ ярианы хэллэгээх бичигдсэн байсан энэ хоёр ном. Чангаар уншихад жаахан хэцүү байсан шүү. Хи хи. 

Японоор уншиж сурмаар байгаа хүмүүст зөвлөхөд агуулга нь хүнд, үг хэллэг нь хэцүү, ханз ихтэй номноос илүүтэйгээр хүүхдэд зориулсан номноос эхлээрэй гэж зөвлөдөг. 

Яараад, шууд л хүнд ном барьж авбал шантрах нь ч хурдан шүү гэдэг. 

Би чинь сонгодог ном зохиолоос нь уншихаасаа илүү зулзагууддаа зурагт ном, үлгэр голцуу уншиж өгдөг байлаа шүү дээ. Сүүлийн үед л өөртөө зориулж зээлж нэг, худалдаж авч нэг ном уншдаг боллоо шүү дээ. 

Цэцэрлэгийн хүүхдүүийн ангидаа гаргадаг ааш авир, үйлдэл, хоорондын яриаг бичсэн байсан. Хөөрхөөн, бага зулзага нүдэнд харагдаад л байсан. Мань хүн бас нэг иймэрхүү "пээдийдэг" байх даа гэж бодохоор өөрийн эрхгүй инээмсэглэл тодорно. Хи хи. 

Ямартай ч бага зулзага өөрөө хоолоо халбагадаж идэх нь ховор гэх шиг болсон. Тавагтайгаа хараад л суугаад байдаг, сүүлдээ багш нь халбагадаж өгөхөөр идчихдэг гэсэн. 

Яалтай?

Чихиро багш нь залуухан хөөрхөн багш. Чихиро багшийгаа ирээгүй өдөр цаанаа л нэг гомдолтой "Чихиро багш өнөөдөр ирээгүй, амарсан" гэж хэлдэг. 

Тэгсэн энэ номд нэг хөөрхөн хүү багштайгаа хуримлана гээд, ирээгүй хэдэн өдөр нь хуримынхаа аялалд явчихсан гээд уурлаад, хардаад байвал яах уу? Ха ха. 

Тэгсэн ханиад тусаад билүү дээ, өвдөөд амарсан байдаг. Уужраад байгаа юм биш үү? Жаал хөвүүн. Хи хи. 

Дунд зулзага ангийнхаа нэг эрэгтэй багшид хайртай байж билээ. Бараг бүх охид сайн байсан байх шүү. Ха ха. Шилжээд явчихсан. Хаа нэгтээ дэлгүүрт таарахаар ичээд байдаг одоо. Ккк. 

Тэгсэн хөвгүүд чинь хөөрхөн эмэгтэй багшийгаа бас амар байлгадаггүй бололтой дог шүү. Нэг их удахгүй л найз охинтой болчихсон явах байх даа гэж. Тэр үед ээж хүүгээ харамлаад бөөн юм болох байх даа...

За нэг иймэрхүү нэг номыг ч зүгээр уншчихгүй, элдэв юм хамж шимж боддог болж дээ. Ай хорвоо...

Бага ангийн 1, 2, 3, 4, 5 дугаар ангийнханд зориулж бичсэн номыг нь бас зээлж уншина даа. Торолгүй уншчихаар өөртөө итгэх итгэл ч төрнө. Ха ха. 

За түр баяртай. Бүгдэд нь хайр болон амжилтыг хамтад нь хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿