Хаврын амралт, шинэ сургууль, шинэ хамт олон, шинэ багш, шинэ хувцас, шинэ цүнх, шинэ орчин...
Өөр юу билээ? Хичээлийн шинэ жил эхлэхээр их л догдолдог байсан даа.
Шилжилт хөдөлгөөн өрнөөд сонингоор нэг шилжсэн хүмүүсийн нэр. Ажлынхан их ач холбогдол өгч, хараад байсан. Би ч нэг их тоосонгүй. Ярьшиг, хайран цаг, хайран нүд. Их жижигхэн бичээстэй байсан тул залхуу хүрсэн.
Зулзагын анги дааж төгсгөсөн багш нь бас шилжиж байна гэнэ. Нэг өдөр очиж уулзаад байх шиг байсан.
Цэцэрлэгт бас холио солио хийнэ. Шинэ багшдаа дасах гэж хэд хоног "гүрийх" байх даа. Одооны өнөөх ядардаггүй Чихиро багшдаа ээжийн дараагаар хайртай хүн шүү дээ.
Ядрахаа мэддэггүй залуухан багш. Ганц бие байх гэж тааж байгаа, ямар асуух биш. Энд ер нь хүний хувийн асуудал огтоос падгүй ч юм шиг...
Саяхан энд дадлагаар ирсэн хоёр монгол мэргэжилтэн бас гайхаад л байсан, эдний энэ шилжилт хөдөлгөөнийг. Авилгалд идэгдчихсэн манайд нэг хэрэгжүүлж үзмээр ч юм шиг тийм ээ.
Ядаж л шинэ орчинд очихоор улам ихийг суръя, улам их хичээе гэж боддог доо. Гэхдээ нэг залуу нь "өөрийгөө их голлоо" гэж хэлж байсан. Туршлага солилцох гэж ирээд, жаахан ч гэсэн өөрчлөлт мэдрээд буцаж байвал сайн тийм ээ?
Сакүрадаж амжсан, хальт. Зураг оруулна аа. Гэхдээ нэг л газрын зургийг олон жил оруулж байгаа болохоор. Хэ хэ. Зулзагууд томроод зураг хөрөг даруулахаасаа цааргалаад байх болж. Ялангуяа энэ эгч гуай. Нэг л их сэлбэлзсэн охин. Уур хүрээд хааяадаа загначихаад байгаа.
Учиргүй загнахгүй, үглэхгүй гэж уншаад байгаа хэдий ч тэсэхгүй байна. Хэ хэ. Өнөөх шилжилтийн нас гээч нь бололтой дог шүү. Түүгээрээ түрий бариад, бүр миний шилжилтийн нас юм чинь гээд пээдийгээд байдаг шүү...
Ээж одоо аях вэ? Ээжийн хатан ухаан хэрэгтэй юу? Эсвэл еврей ээжийн ухаан хэрэгтэй юу? Нэг л аргаа олохгүй байна шүү. Нэг айлын хүүхдүүд бүгд өөр өөр ааш араншинтай гээч нь болж байх шиг...
Дунд сургууль орж тамирын хувцас гэх мэт зүйлсээ худалдаж авлаа. Цаанаасаа бүгд ижилсэнэ. Амар. Цүнх нь харин 4 газрын сонголттой юм билээ. Үнэтэй гэж, яахав 3 жил барих тул хямд ч юм уу?
Гутал, тамирын хувцсан дээр нэрийг нь оёчихдог. Бүгд нэг ижил хувцас өмсөхөөр хольж солиод хэцүү байх даа тийм ээ. Түүнээс л урьдчилан сэргийлж байгаа байх...
Ажил дээр бас ганц нэг хүн солигдоно, ааш зан дажгүй хүмүүс байгаасай...
Хүмүүсийн ааш зан яахав ээ? Тийм ээ? Миний өөрийн ааш ойрд жаахан ойлгомжгүй байгаа. Уурлах гээд, заримдаа уйлах гээд нэг тийм сонин. Нэг удаа бүр уйлаад амжсан шүү... Хаварт буруугаа өгөх үү?
Өө тийм, санаандгүй блогийнхоо гүүглийн статистек тоонуудыг нь олж хараад саяхан. Блог бичиж эхлээд бараг анх удаагаа, олж мэдэж харав гэхгүй юу. Хэ хэ.
Дэлхийн өнцөг булангийн хаанаас хэдэн хүн орж ирж уншсаныг нь харж болдог юм байна тийм үү? Ихээр орж ирж уншдаг нь япон дахь хүмүүс байсан. Тэгээд монгол.
За тэгээд америк, герман, солонгос, англи, австрали, орос гээд л. Гоё мэдрэмж байсан. Хи хи. Хөөх, бүр сонин газраас орж уншсан байх нь гэх тохиолдол ч байсан. Мартчихаж.
Илүү хэрэгтэй сэдвээр бичмээр ч юм шиг санагдсан шүү. Хо хо. Ямартай ч цаг заваа зориулан орж гардагт маш их баярлалаа.
Учиргүй хэрэгтэй сэвдээр бичиж амжихгүй ч идэвхитэй бичихийг хичээнэ ээ.
Түр баяртай, бүгдэд нь амжилт, хайр, мөнгийг хүсье.
0 件のコメント:
コメントを投稿