Наана нь интерномоос онлайнаар захиалаад, бас л нэг найздаа төвөг удаж мөнгийг нь төлүүлээд. Дараагаар нь би өөрийн данснаас найзынхаа дансанд шилжүүлнэ.
Гэснээс энэ интерномынхон энэ нэг ядаргаатай төлбөрийн асуудлыг шийдээд өгчихвөл тийм ээ. Хол байгаа би заавал нэг хүн гуйж код уншуулах хэрэг гараад байх юм.
Түүнээс ч хүргээд өгчихдөг нь амар л даа. Мэдээж хүргэлтийн төлбөр төлнө. Угтаа бас тэдээс дээш төгрөгийн ном худалдаж авбал хүргэлтийн мөнгө үнэгүй гэж байдаг бол тийм ээ?
За тэгээд найзын минь гэрт номнууд маань хүргэгдэж очно, тэр номыг найз минь наашаа ирэх найзад минь хүргэж өгнө. Хөөрхөн хүү нь хамт аваачиж өгсөн байна лээ. Ээждээ хань болоод сайн хүү шүү. Маш их баярлалаа.
Мөн найздаа амттай шоколат явуулсан байсан. Бид өдөрт нэгийг идэж байгаа. Хэ хэ.
Гэх мэтчилэн би нааш нь ном авах гэж их олон хүмүүст төвөг уддаг юм. Найзууд минь зүгээр ээ, хэлж бай гэж намайгаа эрхлүүлнэ. Үргэлж талархаж явдаг шүү. Буян нь түм бумаар үржээд та нарт минь очих болтугай.
Ийм дөрвөн ном захиалж авлаа. Энэ жил хувийн хөгжлийн ном унших санаатай. Учиргүй хэрэгжүүлээд, хөгжөөд явахгүй байх л даа. Зүгээр байснаас зүлгэж суу гэгчээр ядаж уншаад мэдээд авах бодолтой.
Өглөөний гайхамшиг гээд бүлгийнхэн уншаад байдаг номнууд. Дээрээс нь нэг уран зохиолын номтой. Уншиж дуусахаарээ эндээ зураг хөрөг оруулна аа. Сүүлдээ ч ямар ном захиж аваад өрөөд тавьчихсанаа мартчих гээд л байна шүү. Хэ хэ.
Ямартай ч энэ нэг жилд бол 12 ном уншсан. Сард нэг ном уншиж ярилцдаг номын клубынхаа ачаар. Дунд нь ганц нэг номыг сайн дураараа илүү уншаад, 15 ном бол уншсан байх шүү.
Жилд 100 гаргаж уншдаг хүмүүийн хаана нь ч хүрэхгүй ч огт уншдаггүй хүний хажууд бас ч гэж чамлалтгүй шүү гэж өөрийгөө урамшуулаад, 2023 оноо үднэ дээ.
Он дуусахаас өмнө жижиг номнуудаасаа түүж уншина гэж төлөвлөсөн.
Өөртөө болон та нартаа амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿