Өнгөрдөг жилүүдэд зурсан зурагных нь зургийг эндээ дурсамж болгож үлдээх гээд өө.
Нэг л өнгөөр дагнаад, үүнийгээ маш төвлөрч зурна. Зурна гэхээсээ илүү будах юм уу даа?
Хар цагаан. Энэ өдөр хар өнгө давамгайлжээ. Нэг өнгөөр дагнаж их зурсан. Сонин. Одоогоор эгч нар шиг нь зургийн дугуйланд явуулах эсэхээ шийдээгүй байна. Багш нь нэлээд нас ахиж яваа, жаахан үглээ болоод байгаа сураг дуулдана лээ. Овоо өөр өнгө түрэн орж ирсэн. Энэ өнгөний хослол нь нэгэн киног санагдуулж байна уу? Хүн аалз гэдэг киног хэсэг үзсэн. Баатрынх нь хувцасны өнгийг зураад байгаа нь тэр байх.
Асуухаар хүн аалз л гэдэг юм. Өөртөө бол хүн зурчихсан гэж л харж яваа үр минь. Чадварлаг зурсныг нь магтана. Урам өгнө. Хамар нь сархайгаад пээдгэр гэгч нь инээмсэглэнэ.
Хайр хүрмээр. Яг нь энэ төрхийг нь сэтгэлдээ удаан гэгч нь хадгалмаар...
Энэ өдрийн өнгө шар. Хажуугаар нь бусад өнгө түрэн орж ирнэ. Яг юу зурсныг нь бол сайн мэдэхгүй байна өө, мартчихаж. Тухайн өдрөө угтаа ярилцдаг юм.
Энэ өдрийн өнгө шар. Хажуугаар нь бусад өнгө түрэн орж ирнэ. Яг юу зурсныг нь бол сайн мэдэхгүй байна өө, мартчихаж. Тухайн өдрөө угтаа ярилцдаг юм.
Эдгээр зургийг цэцэрлэгтээ зураад, орой нь тарахдаа барьж гарч ирдэг, ангиасаа. Тэгээд л замдаа ярилцдаг.
Заримдаа ч их сонин хариулт өгнө, Худлаа бурчихлаа даа гэж бодогдоно. Нэг тийм худлаа ярьдаг үе байдаг даа. Тэр нь байх даа л гэж хайр хүрнэ.
Бүтээлийх нь зургийг цувралаар оруулна аа. 1 жилийн дотор хэрхэн хөгждөгийг хараарай. Тэгэхэд томчууд бид хэрхэн яаж хөгжив дөө? гэж өөрийн эрхгүй өөрөөсөө асуумаар санагддаг юм билээ шүү. Хо хо.
Бяцхан жаалуудад нь эрүүл энхийг, мөн жаалуудынх нь уран бүтээлд амжилт шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿