Дахин ганц хоёр зураг эндээ үлдээх санаатай. Дулаарайсаа л гэж бодон сууна даа. Хүйтэнд халуун юм уугаад л, жорлон гүйх гэж бас л. Хи хи.
Цас орсон ч улам романтик. Өөрийн эрхгүй утас луугаа гар яваад, зураг дарсан.
Зулзагын албаны гадаа. Гадаах зогсоолынхоо цасаа цэвэрлэчихсэн байгаа нь.Өнгөрдөг зун монгол явж эмээ өвөөдээ эрхлэхдээ, нэг ийм шүхэртэй ирсэн. Хэврэг санагдсан ч нэг юм байгаад байна шүү дээ. Үүндээ их дуртай, үе үе киног нь үзээд байдаг болохоор тэр байх.
Цас маань хайлсан ч хүйтэн л байна, бууз ажиллагаа бас бодогдоод байх юм. 500 ч хүрэхгүй бууз хийх ингэж түүртэж байхад монгол дахь хүмүүс маш аз жаргалтайгаар буузаа хийсэн гэж ярихаар нь өөрийгөө яагаад ингэж түүртээд байна, үзүүлэх үү, харуулах уу? ч гэж бодох шиг. Ха ха.
Түр баяртай, бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿