Угтаа 1 сард зурсан зурагнууд. сарын өнгө ногоон байлаа. Гадаа хүйтэн цастай байсан болохоор, даараад ногоон өнгийг санагалзсан юм болов уу? Хи хи.
Өинөх зурагнуудыг бодвол илт сайжирсан байгаа биз дээ?
Нэг харахад луу ч юм шиг. Нэг харад үнэг ч юм шиг. Хи хи. Төөрдөг зам гэсэн. Яаж ч яваад төөрөх юм бүү мэд. Хүүхдийн төсөөлөл гэж бас л хөөрхөн шүү. Юу ч гэж зохиогоод хэлчихээр. Эгдүүтэй.За энэ бол хөл гартай. Айхтар том монхор хамартай. Хүн гэхэд мөн ч юм шиг, биш ч юм шиг. Үс бол үнэн ганган.
Хортой, хүчтэй этгээд гэсэн шүү. Хүн байж байгаад, ийм дүрстэй болсон гэсэн.
Харваас ойлгомжтой. Үлэг гүрвэл. Одоохондоо үлэг гурвэлдээ дуртай хэвээрээ. Хажуугаар нь буу сэлэм дайрч орж ирнэ. Ха ха.
Харваас ойлгомжтой. Үлэг гүрвэл. Одоохондоо үлэг гурвэлдээ дуртай хэвээрээ. Хажуугаар нь буу сэлэм дайрч орж ирнэ. Ха ха.
Гэхдээ энэ зурагны тайлбар аймшгийн. Хортой тариагаар тариулаад хөл гар нь нэмэгдчихсэн гэсэн. Ий ий. Үзсэн киноных нь нөлөөлөл.
Вилл Смитийн тоглосон нэг кино. Баахан робот гараад байдаг. Би тиймэрхүү кинонд сонирхолгүй юм болохоор нэр усыг нь хэлж мэддэггүй ээ.
Энэ өнгийн палмастерууд нь удахгүй дуусах байх даа. Хамгийн аятайхан нь дууссан өнгийнхөө ганцхан ширхэгээр нь захиалж болдог.
Зулзагуудынх нь уран бүтээлд амжилт хүсье. Түр баяртай.
0 件のコメント:
コメントを投稿