Сар шинийн мэнд ээ. Ямартай ч шинийн 8-ндаа орж ирж мэндчиллээ шүү.
Гадаадад байгаа гэхээрээ л ёс мэдэхгүй, монголоо алдсан гэж бодуузай. Хэтрүүлэхгүй, туйлшрахгүй, боломжоороо тэмдэглэчихдэг юм.
Мөр гаргахгүй. Ажилдаа, албандаа явцгаахдаа гэрээ нар зөв гараад л орой нь хариад ирдэг.
Зээ, энэ тавгийн идээ минь хөөрхөн. Тэр цагаан үрлийг гийчид маань амттай байна гээд зөндөө идсэн. Зулзагууд минь бас хуурайлна аа, яаж зүгээр байхав.Шинийн 3-ныг хүлээлгүйгээр тэр оройдоо "боов"-ыг минь аваад идчихдэг. Хэ хэ.
Миний гараа гаргаж хийсэн байцааны салат. Томчууд бол идсэн л дээ. Хөвгүүд нэг их сүртэй идэхгүй байсан. Мах, гурил их идэх юм чинь гээд би өөрөө сайн идсэн. Шинийн 2-нд ирсэн гийчид маань өөрсдөө хийж идсэн нийслэл салат. Хо хо. Гадуур зугаалж байсан бүсгүйчүүд ерөөсөө нийслэл салат хийж идэцгээе болоод, төмс, майонез, шилтэй өргөст хэмх авч хариад гялалзуулчихсан.
Хань ижил "өө гоё" гэсэн. Ха ха. Учир нь, эхнэр нь хийж өгөхгүй байсан ч дотроо бол идмээр л байсан шиг байна лээ. Гэхдээ миний гарыг хараад зүгээр суух хүн биш л дээ, угтаа.
Хийе гэвэл хийчихнэ, надаасаа илүү. Гол нь гэрийн эзэгтэй хөдөлж дургүй бол онцгүй шд тийм ээ. Хи хи.
За тэгээд амралтын өдрүүд таараад, нэлээд олуулаа золгохоор ирцгээгээд. Гэснээс нас ахиад, ирж золгодог дүү нар нэмэгдсээр...
Мөд удалгүй ууц тавина гээд явж байх вий дээ. Ха ха.
Даалуудсан. Угтаа шагайгаа гаргаж ирж тоглох ёстой байсан байна лээ. Ил байснаар нь даалуудаад, 5 гар суугаад цай хураав. Ямар ч байсан өр ширэнд оролгүй өндөрлөв. Хи хи.
Дуусгаж амжаагүй л дээ. Гэснээс би олон жилийн өмнө эмээтэйгээ даалууддаг, мастер байсан чинь энд ирснээсээ хойш тоглоогүй, мартсан байна лээ. Монгол руу аав руугаа утасдаж асуусан шд. Ккк.
Айл хэсээд, амттан идсэн нь гэдэг зураг. Хэ хэ. Бусад гоё идээ будааны зураг дарсангүй ээ. Дээд талын нэрс нь их амттай байсан.
За түр баяртай. Та бүгд ч "маш их тэгжийнаа" биз дээ. Хөөрхөн хүү, олон дахин үзсэн би.
0 件のコメント:
コメントを投稿