2024年2月22日木曜日

Үнэ өссөөр

Ганц монголд юмны үнэ өсөөд байгаа юм биш шүү. Японд ч юмны үнэ эрс өсөж байна. 

Наад захын жишээ. Аяга угаагч нэхдэг утас минь үнэ нь хэвээрээ мөртлөө доторх хэмжээ нь багассан. Бүр илт. Барьж үзээд л андашгүй. 

Гээд яалтай билээ? Би чинь гэртээ гар зүгээр сууж чадахгүй, заавал үүнийгээ нэхэж суудаг "муу зан"-тай болчихсон. Цаг нартай уралддаг хүмүүс чинь, жаахан л сиймхий гарвал нэхэхгүй бол утас маажих гээд байдаг. 

Дуусангуут нь очиж авна. Авч амжихгүй яваад байвал, цагийг дэмий үрээд байгаа юм шиг санагдаад байдаг болсон байна лээ. 

Нэг бодлын өвчин байх тийм үү? 

Цагаан сараар ирсэн бүсгүйчүүддээ бэлэглэсэн. Залуучуудад бэлэггүй ээ. Хэ хэ. Сайхан дайлаад цайлаад болчихож байгаа юм. Тийм үү? 

Гэр бүл зохиосон залууст бол бэлэглэнэ ээ. Одоогоор ганц бие хүмүүст хэрэггүй байх...

Цалин нэмэгдээсэй, "миний захиралаа цалин нэмээч ээ" гэсэн солонгос дууг даргадаа сонсгомоор байна өө. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿