2024年2月23日金曜日

Зүгээр л

Зүгээр л сонирхуулмаар санагдаад. Хэ хэ. 

Хань ижлийн минь өдөр ажил дээрээ иддэг бэнто буюу өдрийн хоол хийж зардаг газрын 2 сарын 14-ны өдрийн хоолны агуулга. 

2 ширхэг шоколад. Мах нь зүрхэн хэлбэртэй. Хань ижил өдөр хоолоо идэх ч завгүй явсаар гээд гэртээ аваад ирсэн байхаар нь таглааг нь сөхөөд харав, сонирхоод. 

Тэгсэн өөдөөс зүрхэн хэлбэрт мах. Ха ха. Энэ зурагт сайн харагдахгүй байж магад. Томруулаад харахаар мэдэгдэнэ. 

Бизнесээ гэж. Бас л иймэрхүү санаачлага гаргахгүй бол тийм ээ? Үйлчлүүлэгчээ алдах болно шүү дээ, шинэ санаа оноо гаргаж ажиллахгүй бол тийм үү? 

Агшаасан цагаан будаа хамт ирдэг. Боломжтой хүмүүс нь халаагаад иддэг. Боломжгүй хүмүүс хүйтнээр нь иддэг. Хажуугаар нь халуун уух юмтай л ордог байх даа. 

Зуны халуунд бол яахав гайгүй, өвөл ч бас хүйтэн хоол гэхээр аяа бас л. Япон соёл мэдэхгүй уншигчдад бол төсөөлөхийн аргагүй байх тийм үү? Хи хи. 

Анх японд ирээд ийм бэнто идэж үзээд, чихэрлэг амттайг нь гайхаад идэж чаддгүй байж билээ. Одоо бол идчихнэ, энд тэнд тааралдаад иймэрхүү хоол идэх тохиолдолд. 

Түүнээс энгийн үед бол ажил дээрээ авч иддэггүй. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿