Хоёр хоноод цэцгээ өөрчилсөн. Бас хөөрхөн ажиллагаатай юм билээ. Яг сольж байхад нь таараад жаал харж зогссон.
Жижигхэн хөөрхөн эмээ нар, кимоногоо өмсчихсөн, намбалаг гэж. Цэцгийн урлаг, цайны ёслол нь цаанаасаа нэг тийм намбалаг алхаа гишгээ, гар хөлийн уян налархай хөдөлгөөн шаарддаг шиг байна лээ.
Цэцэг, навчных нь нэр усыг асууж, судалсангүй ээ, энэ удаад ч. Зүгээр л зураг дарав. Зүгээр л нүдээ баясгав.Сүүлийн үед заавал нэг уншсан, хайсан, судалсан, эрсэн, хайсан хүн болчихоод. Сиддхарта дээр гардаг шиг, юу нь мэдэгдэхгүй нэг юм эрж хайгаад байхаар сүүлдээ ядарна гэж бодоод.
Заримдаа ч зүгээр гөлиймөөр үе гарах юм өө. Гөлийгөөд л, бодлогошироод л, алмайраад л суумаар мэдрэмж төрнө өө. Юу билээ? Орно оо гарна аа гэдэг шиг л. Хэ хэ.
Улаан шар өнгө гоё зохицож байгаа биз? Ингэж хослуулж хувцас авдаг ч юм билүү. Улаан өнгийн цамц бол бий. Шар өнгийн банзал худалдаж авах уу? Яах уу? Хи хи.
Улаан шар өнгө гоё зохицож байгаа биз? Ингэж хослуулж хувцас авдаг ч юм билүү. Улаан өнгийн цамц бол бий. Шар өнгийн банзал худалдаж авах уу? Яах уу? Хи хи.
Ногоон өнгийн банзал бол бий шүү. Улаан цамцтайгаа хослуулж байгаагүй юм байна.
Сүүлийн үед хөвсгийгөөд бараан өнгийн хувцас л голлоод байна өө. Түүнээс ч цагийн сайханд тод өнгийн л хувцас өмсдөг байлаа шүү дээ.
Ерөөсөө шар өнгийн банзал худалдаж авна аа. Тэгээд улаан цамцтайгаа хослуулаад, энд зургаа оруулна аа.
Ерөөсөө шар өнгийн банзал худалдаж авна аа. Тэгээд улаан цамцтайгаа хослуулаад, энд зургаа оруулна аа.
Гэж худлаа хэлэхгүй юу. Мөн их горьдов оо. Хи хи.
Цэцэгнийхээ нэрийг мэдээд авчихбал ч дээрх наргиа ч яамай. Нэг ч гэсэн зүйл мэдээд авчихбол тийм ээ?
Цэцэгнийхээ нэрийг мэдээд авчихбал ч дээрх наргиа ч яамай. Нэг ч гэсэн зүйл мэдээд авчихбол тийм ээ?
Бүр дээр бичсэнээ бас л үгүйсгэчихлээ тийм үү? Зүгээр л оршмоор байна. Яг яах гээд байгаа юм бэ, бүсгүй минь ээ. Хи хи.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿