Хоёр 7 хоногийн өмнө юм уу даа? Гэрээсээ нэлээд зайтай гарчихаад ирсэн юм.
Энэ цаг хугацаа ямар ч хурдан өнгөрөөд байна вэ? Бичнэ дээ гэж бодож явсаар байтал агуулга нь хуучирсан байх жишээний.
Блогтоо бичнэ гэж зөндөө л зураг авсан юм. Бага багаар оруулна аа. Сүүлд өөрт минь дурсгалтай...
Хувийн чанартай, гэхдээ бас хөөрхөн ажил амжуулангаа аялаад ирсэн. Өглөө эртлэн босоод ойр хаьтайгаа танилцаж алхсан. Тэнгэр хангай ч их сайхан байсан. Хэт халуун биш, хэт хүйтэн биш.
Яг л нэг сайхан намрын налгар өдрүүд таарсан.
Дээрх зураг дээрх завьны тайлбарыг дараа дараагийн "нийтлэл"-дээ танилцуулж бичнэ ээ.
Хуучивтар дэн буудалд буусан. Айлууд дунд, голын эрэг дээр, нам жим тун аятайхан байрлалтай юм билээ. Тэр цаана харагдаж буй улаан гүүр, мөн гол их учир жанцантай. Жанцан гэдэг чинь манай өвөө. Ха ха.
Бага зулзагаа дагуулаад явсан тул өнөөх минь бөөн баяр. Ижийтэйгээ хамт, тэгээд аялаад явахаар чинь хэн ч гэсэн баях хөөр л байх байх тийм ээ?
Үүднээс гараад зүүн гар талд ийм хөөрхөн булантай. Хүмүүс их сууж, хууч хөөрдөг юм билээ. Би номоо дэлгээд жаахан суух юмсан гэж мөрөөдсөн ч амжаагүй ээ.
Баруун гар талд нь бас иймэрхүү сандар ширээтэй. Тэр нь гэхдээ гадны байгууллага ажиллуулдаг кофе шоп газар юм билээ. Нэг ёсондоо түрээслүүлдэг гэсэн үг.
Хосууд, ажил хэрэгч хүмүүс, бага зэрэг амралт хэрэгтэй хүмүүс ирж үйлчүүлдэг юм билээ.
3 хоногийг амралт таарсан тул хүмүүс ч их байсан. Гэхдээ л цаанаа нэг гоё нам гүм. Миний дуртай орчин.
Нэг хүний тэмдэглэлийг хүмүүс их түгээгээд байсан.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿