Аялалын агуулгад минь хамгийн их таалагдсан зүйл бол мэдээж байгаль. Голтой юу голтой. Уултай юу уултай. Модтой юу модтой.
Буудлын яг хажуугаар урсдаг голын нэр "Нагара" гол. Гифү мужийн Сэки хотоор урсдаг гол. Ганц Сэки хот ч биш Гифү хот гэх мэт хэд хэдэн хотоороо бас урсдаг юм билээ. Нэлээд урт.
Тунгалагаараа буюу цэнгэгээрээ 3 том голынх нь нэг. 166 км. Уртаараа 20 дагаар байрт жагсдаг юм байна. "Даиничигатакэ" гэдэг уулаас эх авдаг гэнэ. Мужийнхаа хойд хэсэгт байрдаг, далайн түвшнээс 1708 метрийн өндөр уул юм гэнэ.
Өглөө ажил эхлэхээс өмнө бидэн гурав голын эргээр зугаалж овоотой таарав. Хөөрхөн жижигхэн чулуун овоо. Чулууг хөдөлгөж төвдөөгүй тул монгол ёсоор гурав тойрсон.
Голын эрэгтээ том том гөлгөр, бөөрөнхий чулуу ихтэй юм билээ. Мөн хүмүүс майхан барьж хоноцгоодог, загасчилдаг юм билээ. Дараа бараг майхантайгаа ирээд л хоночихмоор. Тэгвэл буудлын мөнгө хэмнэнэ. Хи хи
Улаан гүүрний цаад тал. Жаахан яваад дахиад л гүүр. Улаан гүүрний хоёр талд гүүр бий. Би эсрэг талынх нь нэг гүүр хүртэл гурав дахь өдрийнхөө өглөө нь ганцаараа алхсан. Уул, их модон дундах засмал замаар ганцаараа нэлээд хол алхсан.
Дараа ирэхэд газар ус, орчноо бага зэрэг мэдсэн байх зорилготойгоор алхсан. Мөн эрүүл мэндэд тустай юм даа тийм ээ?
Сүүлдээ ч янз бүрийн араатан амьтан гараад ирэх вий гэж айв. Тэгсэн чинь алхах зуур хоёр ч хүнтэй таараад, бага зэрэг санаа амарсан. Гүйж буй нэг хүн, алхаж буй нэг хүн байлаа. Эртэч хүмүүс шүү...
Зээ энэ бидний нэрлэснээр улаан гүүр. Хэ хэ. Нэр устай л байсан байх. Түүнийх нь зургийг дарсан билүү? Гүүгл гуйгаас асуучихлаа. "Аюносэ гүүр" гэнэ шүү. Цээжилнэ ээ. Дараа нутгийн иргэдтэй мэддэг юм шиг л хууч хөөрнө шүү дээ. Хэ хэ.
Бас их чухал үүрэгтэй гүүр шиг байсан. Аялал жуулчлаын салбарт чухал үүрэг гүйцэтгэж буй зүйлтэй нь нягт холбоотой. Тэр тухай бичимз.
Машин мэдээж давхина. Явган хүнд зорилусан бас хөөрхөн өргөн замтай юм билээ. Би тэр замаар нь алхаж гол гаталсан, бүр хоёр ч удаа.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿