2024年10月27日日曜日

Нагара гол ба тураг гогой

Өмнөх бичвэрт Нагара гэдэг глмын тухай товчхон бичсэн дээ. Мужийнхаа аялал жуулчлалд асар өндөр үүрэгтэй гол юм билээ. 

Эрт дээр цагтаа бол "Тураг гогой" гэдэг шувуугаар загас агнадаг байсан гэнэ. Япон улс нь бүс нутаг, газар нутгийнхаа онцлогоос хамаараад амьдарлынх нь эс үүсвэр өөр өөр байж. 

Жишээ нь миний суугуул нутаг гэхэд л мужийн нэрний ханзнаас нь харахад эрт дээр үедээ шувуу агнаж амь зуудаг байсан гэх домог бий...

Харагдаж буй завинд жуулчдыг суулгана. Нэлээд хэд хоногийн өмнөөс захиалгө өгөх ёстой юм билээ шүү. Анхаарна биз?

Тэгээд өнөөх улаан гүүрэн лоогуур гараад 1 км орчим газар яваад, тураг гогойгоор загас агнаж байгаа завийг ойроос, өөдөөс нь харж баясдаг юм билээ.

Бидэн гурав захиалга өгөөгүй тул ядаж хажуугаас нь харж баясах санаатай голын эрэгт очив. 

Тэгсэн хань ижил яахав, хэл яриа нь хөгжчихсөн хүн чинь загасчдыг "найраад" яриа өдөөд, тэр цаана шивэр авир гэж сонсогдоод л байсан. Би нэг жижиг хадан дээр суучихсан зураг дарж байсан юм. 

Голын цаад эрэгт ийм туг өлгөсөн байдаг юм билээ. Ер нь японд иймэрхүү зарын туг их өлгөдөг. Оройдоо хураачихдаг, өглөөдөө гаргана. Мөн бороо шороо ихтэй, хүчтэй салхитай өдөр ч хураана.

Гэснээс би энэ шувууны тухай мэддэггүй байсан шүү. Нуугаад яахав. Ханзыг нь ч, монгол үгээ ч мэдэхгүй. Хар галуу гэсэн ойлголттой. Хэ хэ.

Улаан гүүр. Хэ хэ. Нэр нь Аюносэ гүүр юм шүү дээ. Мартчих гээд л байна. Би хоёр ч удаа гатлаад амжсан, явганаар. Унаатай бол хэд хэд гаталсан юм байна. Энэ явган хүнд зориулсан зам нь.

Их өргөн, хүүхдийн тэрэгтэй, дугуйтай хүмүүс зөрөөд өнгөрсөн ч мөргөлдөөд байхааргүй. Иймэрхүү зам харахаар, өөрийн эрхгүй төрөлх хот минь ийм  болчихвол гэж дотогшоогоо өмөлзөнө.

Буудлынхаа цонхоор хараад, хүүе гялс гарцгаая гэж шамдуулан гарсан минь оносон байна билээ. Азтай байсан. 

Маш ойроос, бүр завинд нь суусан. Энэ талаар дараагийн тэмдэглэлдээ бичнэ ээ. 

Гэгээ тасрахаар ингэж загасчилдаг юм билээ. Зүгээр л голын эрэгт суугаад л хорхой шавжны дуу авиа, шувуудын жиргээ, голын урсгалын шаргиа гэх мэтийг сонсоод, тархиа амрааж суух ч сайхан амралт болох юм билээ.

Ийнхүү ийш тийш аялалаар, ажлаар, томилолтоор явах сайхан тийм ээ? Шинэ соргог зүйл мэдэж авдаг. Би ч дуртай...

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:

コメントを投稿