Идшээ төхөөрцгөөсөн үү? Ижий аав минь овоо хэдэн төгрөгний идэш авсан сурагтай. Нэг дор их мөнгөний тоо сонсоод би ч махнаас гарцгаа гэж илүү үглэв. Ха ха.
Яахав нэг бэлдчихсэн байхад ирэх жилийн идэшний улирал хүртэл дэлгүүрээс мах худалдаж авдаггүй, тэр утгаараа хэмнэлттэй гэж тэд минь тайлбарлаж, би ойлгов. Хи хи.
Бид яаж дутахав. Идшээ төхөрөөв. Гэхдээ байгалийн хишгийг хань ижлийн ур чадвараар л хүртэж байна өө. Зэрлэг гахай, буга зэрэг амьтад нь газар тариалан эрхэлдэг иргэддээ үе үе ихээхэн төвөг учруулдаг учраас энд агнадаг.Жаахан зайтай амьдардаг эмээдээ л гэнэ, ирээгүй хоёр хүүдээ л гэнэ, бас маргааш өдөр нь өөрөө халааж идэхээр л гэнэ. Эмээ нь 90 гарчихсан мөртлөө ганцаараа амьдардаг, бүх юмаа өөрөө хийдэг, гэхдээ амралтын өдрөөр очиж хамт ойр зуурынх нь гэрийн ажилд нь тусалдаг юм.
Ануухан байхад нь буюу хэдэн жилийн өмнө бид ч уулзаж учирдаг байсан. Ногоо тарина, гадаанаа ганц нэг жимсний модтой. Одоо ч ногоогоо тариад л, тараагаад л хэвээрээ байна лээ.
Хүүхдүүд нь томроод ээж аавтай хамт айл хэсэхээ байсан тул манайд ирээгүй. Харин хуушуур авч ирээрэй гэж захисан гэсэн. Хо хо.
Дараа өдрийнх нь зочиддоо бууз жигнэж өгсөн. Тэгсэн хуушууранд ч дуртай гэж авсан. Дараа хуушуур хайрч өгнө дөө...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿