Өнгөрдөг амралтын өдрөөр. Хотоосоо баруун тийш 1 цаг 30 минутын газар байрлах нэгэн сүрлэг хайрханы бэлд очиж салхилав.
Баруун бүсдээ л хайрханд тооцогдож, суугуул мужийг минь их л олон байгалийн гамшгаас хамгаалж байдаг ачтай буянтай уул юм аа. Нэр нь "Даисэн".
Намрын налгар сайхан, дулаахан, цэлмэг өдрийг алдахгүй гээд л. Хүйтрэнэ гэж бодохоор л. Ойрд дажгүй л өдрүүд үргэлжилж байна.
Бэлд нь хэдэн үнээ бэлчиж байна лээ. Ойрхон үнээний ферм байдаг юм. Саалийн үнээ нь нэлээд хөвсгөр л дөө. Хэ хэ. Өдөрт өгдөг саалийнх нь хэмжээ ч их.Энд бэлчиж байгаа нь гуалиг юм билээ. Бодвол яваандаа саалийн үнээ болох байх өө, сайн мэдэхгүй л байна. Хотод өссөн хүн чинь малд нүдгүй шүү, ойлгоорой. Хи хи. Хүмүүс зайрмаг худалаж аваад энд ирж зураг авдаг юм билээ. Хи хи. Бодвол бүгд л над шиг цахим ертөнцдөө зураг оруулах гэж тэр байх. Би ч цахим ертөнцөд асар идэвхитэй хүн шүү дээ.
Тэр цаана хөхрөн цэлийж харагдаж байгаа нь Япон тэнгис. Бид гэрээрээ 2 жилийн өмнө нэг ирж байсан юм. Түүнээс өмнө ч ирж байсан л даа. Үе үе ингэж уул хайрхнаа тахидаг юм аа. Хо хо.
Сэтгэлдээ сайхан сүсэглэнэ, намар цагийнх нь өнгө үзэмжийг харж баясана. Энэ өдөр хүн ихтэй байсан.
Бага зулзага идэхгүй гээд. Хөлдөөсөн мөхөөлдөст дуртай, ийм зөөлөнд нь дургүй юм шиг байна лээ. Яаж ч идүүлэх гэж оролдоод идэхгүй, сүүлдээ хайлах гээд, өөрөө л амтархан идлээ.
Ганцыг авсан нь ч оносон байна лээ. Ерөнхийдөө гадарлаж байсан юм, зулзага барахгүй байх гэж...
Миний өмссөн цамц далай тэнгистэйгээ, өнө мөнхийн хөх тэнгэртэйгээ дажгүй хөөрхөн зохицсон байгаа биз дээ? Хэ хэ. Сая л анзаарлаа...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿