Хүйтрээд дотуур өмдөндөө орохоос дөө. Ямартай ч хүзүүгээрээ ороолт ороож эхлэв. Удахгүй ноолууран ороолтондоо орох байх даа. Олон ч ноолууран ороолт бий. Хань ижлийн ороолтоор хааяадаа бас гангарчихна аа. Хи хи.
Тэгсэн нэг өглөө хотын захиргаа орох ажилтай болоод, 00 оров. Гараа угаах гээд толинд харсан чинь угаалтууртай хосолсон чинь болохоор нь залуухан охид шиг зураг авлаа шүү дээ.
Хэдэн жилийн өмнө хотын захиргаа шинэчлэгдсэн юм. Газар нь ч өөрчлөгдсөн.
Ороолтоо хотын захиргаа шинэчлэгдэхээс өмнө Кобэ хотод ажлаар явахдаа, Зара гэдэг дэлгүүрээс худалдаж авсан. Гэснээс суугуул мужид маань Зара гэдэг дэлгүүр нь байдаггүй юм.
Манайхан чинь их сайн мэддэг, японд ирэхээрээ Зара орно гэдэг хүүхнүүд мэр сэр байдаг юм билээ. Яахав өвөрмөц загварын хувцаснууд зардаг шиг байна лээ. Надад үнэнийг хэлэхэд авчихаар хувцас ховор байсан. Хи хи.
2 ороолт, 2 даавуун цамц авч байснаа санаж байна. Даавуун цамцаа индүүдэхээс нь залхуураад өмсөхгүй л байна. Индүүгээ ашиглахаа бараг байсан. Тогны үнэ ч нэмэгдээд байхад...
Удахгүй цас орно гэж бодсон чинь халширч байна шүү. Монголоос хэд хэдэн Янмал оймстой ирсэн дээ, өвлийн бэлтгэл ч хангагдсан гэсэн үг дөө.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿