Эндхийн амттангуудын хэлбэр дүрс заримдаа их хөөрхөн санагддаг юм. Ихэвчлэн шувуу, туулай гэх мэт жижиг амьтдыг дүрсэлсэн байдаг.
Энэ дэгдээхэй юм шиг л харагдаад байна. Гаднах цаас, сав баглааг нь харсангүй. Хань ижил л өөрийнхөө хувийг гэртээ авчирсан нь энэ. Ганц ширхэгийг. Бага зулзага л идсэн. Идэхээс нь өмнө амжиж зураг дарав.
Нөгөө талаасаа. Хоншоортой, хөөрхөн. Еэвэнгийн нөгөө тал гэдэг шиг л. Ккк. Дотроо бурамтай байсан байх шүү.
Дээрээс нь. Дэгдээхэй шиг харагдаж чадаж байна уу?
Нарийн боовны цех ажиллуулдаг, ирээдүйд ажиллуулах сонирхолтой зэрэг хүмүүст санаа оноо болоосой гэж бодоод л.
Угтаа яг яаж ийм хэлбэр дүрс гаргаад байгаа аргыг нь бичиж, зааж өгсөн бол тийм ээ. Хэ хэ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿