2024年12月6日金曜日

Инжир ба алим

Инжир жимс өгч явуулдаг нэг залуу бий. Хань ижилд өгөөд л явуулна. Хаая өгч явуулагүй бол горьдоно би чинь. Ха ха. 

Ганц инжир жимс биш л дээ, лийр, кимчиний байцаа, сонгино гээд л өөрийиин тариалдаг бүхий л зүйлээсээ өгнө. 

Би хариу бэлэг болгож хааяа жамц давс бэлэглэнэ. Мөн кофе гөгөх ч тохиолдол бий. Аан тийм хааяа буузаар дайлна. Дараа нэг хуушуур хайрч өгнө гэж бодож байгаа.

Өөрөө тарьдаг юм. Туршилтаар л тариад байх шиг байгаа юм. Хэлбэр нь дэлгүүрт зардгаас бага зэрэг өөр, бага зэрэг жижиг. Амт бол мэдээж тун чиг амттай. Гэрийнхэн идэхгүй юм. Нэг их дуртай биш шиг санагдсан.

Дотроо ийм. Би ч дуртай гэж юүхэв. Ер нь надад дургүй жимс ч гэж алга. Хэ хэ. Хутга энэ тэр хэрэглэхгүй, гараараа ингэж дэлгээд л идчихээд байгаа. Тэгээд л хальсыг нь хаячихна.

Зээ, энэ хойд нутгийн алим. Маш амттай. Сүүлийн хэдэн жил алим их үнэд ороод, би тэр бүр худалдаж авч идэж чадахгүй байгаа. Алимны мод тарьчихмаар, өөрийн гэсэн газартай бол ч...

Би гардаж тарихгүй л дээ, худлаа л эндээ томроод, бүлт бүлт бичээд байгаа болохоос. Яг гардаг хийхийг нь бол хань ижил л хийх байх, ойлгомжтой. Ха ха.

0 件のコメント:

コメントを投稿