Би ч жил бүр очиж үзэх юмсан гэж бодсоор яваад хугацааг нь өнгөрөөчихдөг юм.
Энэ жил зорин зорин гараад давхив. Аав ч эзгүй байсан тул хийцгүйрээд байсан юм л даа. Бага зулзагаа суулгаж аваад, нэг айлыг бас уруу татаад, хамтдаа явсан.
60 гаран жилийн өмнө 4 мод суулгаад түүнийгээ усалж арчлаад, хэлбэр дүрсийг нь засаад, тулгуур мод энд тэнд нь хатгаж өгөөд, гадаад дотоодын жуулчдыг татаад байх юм. Газар дороо баялаггүй улс хүнээ хөгжүүлээд, хүн нь эргээд улсаа хөгжүүлээд байх юм өө.
Нэгэн сүмийн гадаах 4 ширхэг аварга мод ийнхүү сүмийн лам нарын хүчинүзүтгэлээр жуулчдын нзд сэтгэлийг баясгана. Тэгэхэд манай лам нар юу хийдэг билээ? Манай Гандан хийдийн ойр хавьд юу байдаг билээ гэж харьцуулан бодоод амжина. Энэ зурган дээр ятга хөгжим харагдаж байгаа биз? Тухайн хотынхоо ахлах сургуулийн ятгын дугуйлангийн охидыг урьж авчраад, нэг ая тоглуулчихаж байгаа юм.
Би ч охид минь хөгжмийн дугуйланд явдаг болохоор ч тэр юм уу? Цагийг нь тааруулж очиж сонссон.
Явган хүний зориулалттай замаа хүртэл ингэж модоор хүрээлүүлээд, тэр модоо үс засаж байгаа юм шиг л засчихна. Хэ хэ. Эдний энэ нөр их хөдөлмөрийг гайхаж бишрэхээс аргагүй. Хар үүрээр босчихсон л хашаа хороогоо шүүрдээд байдаг улс шүү дээ. Би тэгэхэд хажууд нь нойроо харамлаад л хэвтээд байна. Яалтай?
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿