2025年9月22日月曜日

Жижиг гол

Хотод маань хэд хэдэн гол бий. Нэг нь нэлээд том, тэгээд хэд хэдэн жижиг голтой. 

Нэг жижиг голыг нь бид өдөртөө хэд эргэж тойрно оо. Хэ хэ. Эргэж тойрно оо гэдэг нь бидний ажилдаа, сургуульдаа явах замд байдаг юм. Хавар цагт бол сакүра цэцэглээд үзэсгэлэнтэй. 

Мөн хааяадаа халбага дарсаа уухаар орж гарахад бас л тэр голоо дагаад л өгсөөд, уруудаад явчихна. 
Олон сайхан дурсамжуудтай минь холбоотой. Хоёр талаар нь машины замтай. Нэг нэг чиглэлийн урсгалтай. Шөнийн цагаар зугаалахад нэг иймэрхүү харагдаж байна. 

Оройн цагаар зугаалахад, хөтлөлцөөд алхахад амгалан тайван газар өө. Хүн ам цөөтэй, хөдөө газар өө. Нас ахиад, хөдөө амьдарч ирсэндээ нэг их харамсаад байхаа больж байна өө. Залуу халуун насандаа ч хөдөө гээд үе үе хот газарт очих юмсан гэж мөрөөддөг л байлаа. 

Одоо ч тэгээд дасаж дээ, дасаж...
Дундаа хэд хэдэн гүүртэй. Энэ улаан өнгийн гүүр нь хальт уламжлалт өнгө оруулсан байгаа нь. Наана нь унжиж буй мод нь ороонго дэнс шиг санаж байна. Цэцэглэдэг үеэр нь энэ хавиар нэг их явдаггүй юм байна. Харах болгонд л ингэж мөнхийн ногооноороо л байж харагддаг.  Ганцаараа торойж ургасан байдаг. 

Гүүрийг бол эд нар ёстой чадварлаг байгуулна аа. Арга ч үгүй биз дээ? Ус ихтэй газар. Гүүр сайтай байхгүй бол хэцүүднэ биз дээ? Усгүй байсан ч засмал зам дээрээ давхар давхар гүүр барьчихдаг улс шүү дээ. Ялангуяа төв хотууд бол сүрлэг сүрлэг гүүр ихтэй. 

Голын нэрийг Фүкүро гол гэнэ. Үе үе би голын дагуух сакүра цэцэгтэй голын зураг оруулдаг даа, энэ гол шүү дээ. Ирэх жилийн хавар ч гэсэн зугаална даа. 

Түр баяртай.Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿