2025年9月24日水曜日

Сэрүүсэв, сайхан

Ойрд сэрүүсээд, сайхан хүн шиг намар айлчлах гээд л байна. Айхтар халж байгаад сэрүүсэхээр даардаг юм байна шүү. Ха ха. 

Намар цагийг япончууд олон янзаар өргөмжлөнө өө. "Идэх дуршлын намар", "Уншлагын намар", "Биеийн тамирын намар", "Урлаг уран сайхны намар", "Алтан шаргал намар" гээд л. 

Хар халуунд хүний идэх дуршил, ямар нэгэн зүйл хийх хүсэл үгүй болчихдог юм билээ. Тэгээд л сэрүү орохоор тэр бүхэн нь буцаж сэргээд, бөөн эрч хүч амтагдаад эхэлдэг байх. 

Бид ч хөдөлгөөнд орж эхэлж байна өө. Ямартай ч жимс хурааж, эргэн тойрныхоо хүмүүст тараав. Өөрсдөө тариалсан мэт л тараалаа. Хэ хэ. 

Зулзагатайгаа хамт жүжиг үзэв. Жүжиг болсон мужийн улаан булангийн чөлөөт танхимд "Нарны хүүхдүүд"-ийн хийсэн бүтээл, зурсан зургийн үзэсгэлэн болж байхаар нь сонирхов. 
Энэ аварга том тогоруу шувууг тэд нугалсан. Чадварлаг байгаа биз? 

Би охиндоо уншлагын намар шүү, номоо сайн уншаарай гэсэн чинь өөдөөс идэх хүслийн намар, би ч амттай хоол, амттан л идмээр байна шүү гэсэн. 

Хүмүүсийн харах өнцөг өөр өөр байгаад байна. Хөдөлгөөнтэй улсад бол биеийн тамирын намар, зулзагуудад идэх хүслийн намар, надад уншлагын намар. 

Ойрд япон ном уншаагүй, номын сангаас нэг ном зээлсэн чинь сөхөж ч амжаагүй байтал буцаах хугацаа нь болов. Дахин зээлдэг байх даа. 

Бага зулзагыгаа дагуулж яваад номын сангийн каарт нээлгэв. Гэрийн гадаад цэцэрлэгт явуулын номын сан ирдэг юм, автобус. Түүнийг ашиглуулах зорилготойгоор каарт нээлгэсэн, нөгөөдөр нь шахуу автобус ирж, манай хүн ганцаараа гарч ном зээлсэн, буцааж өгсөн. 

Гэх мэтээр бага багаар биеэ дааж эхэлж байна. Ганцаараа гараад, гадаа сургуулийнхаа ганц нэг хүүхдүүдтэй тоглож эхэлсэн. Амжилт мөн биз? Томоос том амжилт. 

Дуу нь чанга юм аа, хааяа гадаах том ах нар миний зулзагыг монголоор яриа үзүүлчих гээд, ганц нэг үг хэлэхээр шоолдог гэсэн. Туучийнуудыг дээ, эгчид нь хэлэхээс. Манай эгч жаахан атаман талдаа, хаха. 

Багадаа би ч ахтай, эгчтэй байсан бол ч гэж мөрөөддөг л байсан. Ах эгчээ хэлээд "зодуулахгүй юу" тийм ээ? Даанч японд тэгээд ах эгч нь гарч ирээд зодчихвол бөөн асуудал болох байх даа, бодсон чинь айчихлаа. Хи хи. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿