Хамааралтай хүмүүс монголд их байна өө, эргэн тойронд. Хааяа нэг монгол руугаа ярихаар л тэр тэгж уугаад, энэ ингэж уугаад гэх юм. Уур хүрчих юм, өөрийгээ мэдэхгүй байж. Ха ха.
Тэд хамгийн гол нь ажлаа алдаж, амьдралаа алдаж уугаад байна л даа. Мөнгөгүй төгрөггүйгээ гайхна, өвчин зовлонтойгоо гайхна, тэгсэн мөртлөө уугаад байх юм.
Хэзээ манайхан нэг ууж идэхээ зохицуулж сурах бол?
Зээ, миний халуун вино. Сар гарангийн дараа уусан чинь аятайхаан орж байна лээ шүү. Хамгийн гол нь сэрүү орсон чинь дэлгүүрт халаадаг вино зараад эхэлсэн байна лээ. Тэгээд л зочин ирэх байсан тул шууд л гар яваад л, худалдаад ачихсан. Хэ хэ. Энэ хажууд нь байгаа нь "Мякү мякү" гээд Осака хотод болж буй экспо үзэсгэлэнгийн сурталчилгааны баатар. Осака яваад ирсэн хүн бүрийн бэлэгний гаднах цаасан дээр энэ Мякү мякү байна.
Бид нэг явж үзэхсэн гэсээр байтал дуусах хугацаа нь дөхчих шиг боллоо. Манай ажил дээр ч зураг хөрөг нь их байна. Учир нь экспо дээр мужаа сурталчилсан бүхэл бүтэн цогцолбор байгаад байх шиг. Би ч сургаар л тэгж төсөөлөөд, жижигхээн газрыг тултал нь ашиглаж байж магад.
Эд чинь жижигхээн газартаа маш эвлэгхэн тохижуулаад амьдран суугаад сурчихсан улс. Бид бол хажууд нь дэлгэсэн тэрлэг шиг ээ, тэрийдэг улс. Хи хи.
Манайхан гэснээс эх оронд минь ар араасаа л ямар нэгэн сенсаац хөврөх юм даа тийм ээ? Заримдаа ч гүйцэж уншиж амжихгүй л хоцроод байна шүү.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
0 件のコメント:
コメントを投稿