2026年1月30日金曜日

Харуул Алтай 2

Үргэлжлэл бичмээр санагдаад өө. 1 сард 4 ном уншсан хүн байна даа. Хэ хэ. 2 сард унших номоо сонгоод, эхэлчихэн гэж байгаа. Ид эдээ. 2 сард цагаан сар, хувийн жаахан ажилтай тул их ном уншиж чадахгүй. 1 ном уншиж амжвал их юм гэж төлөвлөж байгаа. 

Гэснээс би нь нэлээд төлөвлөдөг болсон шүү. Ажил амьдрал тэгж шаардаж байна өө. Хагас жилийн цаадах ажил ч төлөвлөгдсөн байна энд. Мэдээж гэнэтийн зүйл гарна. Тэр бүрд нь өөдрөгөөр, эерэгээр, эрч хүчтэйгээр, сэтгэлд тааламжтайгаар биелүүлээд, гүйцэтгээд явна гэж төлөвлөж байна. 

Би юу? Миний дараа та нар шүү. Хо хо.

Оршил нэг иймэрхүү. 

Бадамыг бодохоор л гэнэн, тэнэгийг нь гайхаад л, одоо ч бодогдоод болдоггүй ээ. Тэгээд л бичмээр санагдаад байсан байх өө. 

Сэтгэлийн минь эмзэг утсыг хөндчихсөн шиг байгаа юм, энэ зохиол. Яагаад ч юм эх оронд минь эдүгээ ч дээдэс нь хөлөө олоогүй мэт аашлаад, хувийн эрх ашгаа нэгт, нэн түрүүнд тавиад буй нь харамсалтай, уйтай бөгөөд хэлэх үг олдохгүй л явна. 

Тэртээ олон жилийн өмнө буюу 130 гаран жилийн өмнө өрнөсөн хувьсгалт үйл хэрэг. Тусгаар тогтнож, биеэ дааж, хөлөө олж төвхнөх хүртэлх хэсэгхэн хугацаанд гарсан үймээн, самуун. Алслагдсан орон нутагт мэдээ мэдээлэл нь хоцорч хүрдэг, хүмүүсийнх нь сэтгэхүй, ухааны нь цар хүрээ, эрхтэн ямбатных нь хувийн эрх ашиг, өв хөрөнгийн төлөөх шунаг цэвдэг сэтгэлийн золиос болж төрс өссөн нутаг Харуул Алтайгаа орхин харь орныг зорьсон нэгэн хэсэн монгол угсаатан. 

Эвий эвий минь. 

Миний бие ч өөрөө эх орноосоо, элгэн саднаасаа хол ажиллаж амьдраад 20 гаран жил болчихсон л явна. Бадам гүнжийн харьд өнгөрүүлсэн хугацааны тал нь гэсэн үг. Хэдийд нутагтаа харих юм бүү мэд. Яахав зундаа нэг нисэж оччихоод л байна, боломжтой үедээ. Санхүүгийн боломж шүү. Онгоцны тийзний үнэ бага зэрэг хямд байдаг бол зөндөө л нисээд очмоор...

Олон олон дүр гарна. Бордье, Равдан, Дүгэр, Сүрэн, Хаян, Чой, Цэрэн, Баадай, Раазан, Жүгдэр, Авирмэд, Аюурдоо, Азамат, Банчин эрдэнэ, Ли овогт, Шэн овогт гээд л. Бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой, ааш зантай...

Алтай гэхээр баруун тийш тийм үү? Ижий аавын минь төрсөн нутаг мөн баруун зүгийнх. Баруун зүгийн нутгийн үзэсгэлэн, магтаал, зүйрлэл сонсох дуртай байдаг, яагаад ч юм. Магадгүй Бадам бүсгүйн нэгэн адил нас нэлээд яваад ирэхээрээ эх нутгаа, монгол орныхоо баруун аймгуудын, баруун тийш сэтгэл зүрх минь тэмүүлэх магадлал өндөр ч юм шиг санагдаад, совин татаад...

Бас нэгэн сэтгэлд хоногшсон нь "хар чоно"-ын тухай домог. Удам угсаа нь чононоос гаралтай, өвөд дээдэ минь биднийг урд зүгт чиглүүлж байна, дуудаж байна, бла бла гэсэн домог яриа, цуу яриа, мухар сүсэг, мухар бишрэл, нэг хүнийг шүтэн бишрэх, өөрийн үзэл бодолд итгэлгүй, бусдын үгэнд орох нь ямар их гарз хохирол, аюул дагуулж болдгийг бэлхэнээ харуулсан байлаа.

Хаа очиж уг зохиолд гардаг эрчүүдийн хувь заяа бас ч гэж дажгүй, алдаж онох нь бий ч зөв зам, зөв гольдролдоо амархан орсон мэт. Бүсгүйчүүдийн хувь заяа нэлээд хэцүү байлаа. Тэнүүлчдийн, дээрэмчдийн, тонуулчдын хүчинд автан, хүчирхийлэлд өртөж буй дүр зураг үнэхээрийн зүрх шимширнэм байлаа. Ямар ч үед бүсгүй хүний эрх ашиг маш их хөндөгдөх юм даа л гэж гуниглав. 

За тэгээд хүнд эх орон шиг үнэт зүйл байдаггүй, адуу хүртэл эх нутгаа гэж гүйдэг, харь нутагт хичнээн сайхан байсан ч аз жаргалыг эдлэхгүй ээ гэсэн үг өгүүлбэр ихтэй байлаа. Ийм мөрттэй таарах бүртээ толгой дохин уншсан. Надад л хэлээд байх шиг...

Тийм ээ, хүнд эх орон шиг үнэт зүйл үгүй ээ, үүнтэй санал нийлнэ. 

"Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод, өглөөний нарыг наранд бүү бод" гэдэг үг байдаг даа. Аав минь их хэлдэг юм. Бадам ахайтны хувь заяаны тухай уншихад энэ л үг санаанд орно.

Хойшид ард иргэд бид их хашир, их хянамгай, хардамтгай, холыг хардаг, наадах цаадахыг тунгаан боддог, мэдээлэл сайн олж авахыг хичээдэг байх хэрэгтэй юм байна шүү. Хайнга, нэг л талаас нь хардаг, хэт итгэмтгий байх нь дэмий юм байна шүү. 

Төгсгөлд нь би эх орондоо очиж ясаа тавина шүү, Бадам эмгэн шиг. Та нар битгий ад үзээд байгаарай. Би зөндөө зөндөө мөнгө эх орон луугаа шилжүүлсэн байдаг шүү. Хойшид ч бага багаар шилжүүлэх байх. Тийм учраас эх орондоо тодорхой хэмжээгээр, өөрийнхөө чадлын хэмжээнд хувь нэмрээ оруулсан шүү. Ха ха. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿