2026年2月28日土曜日
Үхмээр байна гэхдээ бас Догбуги идмээр байна 2
2026年2月27日金曜日
Амттан
Цагаан сар, Шармаанийн өдөр гээд л та бүхэн их л идсэн биз дээ? Ер нь 2 дугаар сар ч их иддэг сар байсан, багад. Буузныхаа хатсан гурилыг хаяна, махыг нь иднэ. ууцны мах, хатсан ул боов гээд л.
Багад авга ах эгч нар гоё тостой боов өгдөг байсан. Багадаа жаахан голонгуй авдаг байснаа санадаг юм. Одоо бол их л дуртай, хоёр гардан авмаар байна өө. Хөөрхий авга ах минь бурхны оронд заларсан.
Одоо бусад авга нар минь дээр нь зузаан тос тавьчихсан хувь гэж боов өгдөг эсэхийг мэдэхгүй байна аа. Олон жил цагаан сараар эх орондоо очсонгүй шүү дээ би.
2026年2月26日木曜日
Үхмээр байна гэхдээ бас Догбуги идмээр байна
2026年2月20日金曜日
Цагаан сарын мэндчилгээ
Сар шинийн мэнд ээ. Ажлын өдөр таараад, бие ажил дээрээ, сэтгэл санаа монголд ижий аавдаа тогоо шанага бариад л. Хэ хэ.
Энэ жил би эрүүл мэндийн шалтгаанаар бууз чимхэж хөлдөөсөнгүй ээ. Гэрийн ажлаас хэсэгтээ чөлөөлөгд гэсэн юм, эмч.
Намайг хүүе хаая гэхгүй бол хөдлөхгүй юм тийм ээ? Ганц нэг хүмүүс. Эсрэгээр нь бодоход жишээ нь гэрийн эр хүн өвдөөд ч юм уу, эзгүй байхад эзэгтэй хүн яаж ийгээд л буузаа чимхчихсэн л байгаа даа.
Гэж бодохоор л жаахан эрх тэгш бус санагдаад байх юм. Надгүйгээр хэдэн бууз чимхээд, надад идүүлчихэд яах вэ дээ? Гомдолтой л байна...
Айлд уригдсан. Амралтын өдөр хурдан болоосой гэж бодоол сууж байна. Хо хо.
Гэрт хуйлаастайгаараа яваад байсан хуанлигаа гаргаж ирж зураг дарав. Нүүрномдоо оруулав. Тэгснээ буцаагаад хуйлаад хайрцганд нь хийчихлээ. Хэ хэ. Цаас нь их гоё цаас байсан, миний дуртай. Хаанаа хадахаа мэдэхгүй л байгаа юм. Сар сараар нь урж хаядаг, том том тоотой, өлгөх зориулалтын нүхтэй хуанлигаа болохоор хэд хэдэн газар өлгөсөн. Битүүний өдөр манай энд хүн ирж таараад, хань ижил эгчдээ захиж авахуулаад, нааш нь дайжээ. Цагаа олж ирсэн буянтай хүнд талархая. Би ч танихгүй л дээ. Явцын дунд танилцаж магад, үгүй ч байж магад. Ямартаа ч блогтоо талархснаа илэрхийлье. Олж уншихгүй л байх...2026年2月16日月曜日
Санниковын газар 2
2026年2月15日日曜日
Шармаанийн өдөр
Гэгээн хайрын баярын мэнд ээ. Шармаанийн өдөр шүү дээ. Би өөртөө ингэж нэрлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна өө. Хэ хэ. Хүмүүс гайхдаг л байх. Шармаань гэж хэн бэ? гээд судлаад үзнэ биз дээ?
За тэгээд энгийн л нэг өдөр байлаа. Дүнсгэр дүү, гэр зуур, зурагтаа үзсэн шиг л. Төмс нөхөртэй хүн чинь хэндээ ч гомдох вэ дээ? Ха ха. Миний өөрийн л сонголт. Охид ч мөн тэгж айлдсан, надад.
Зээ, би нэг гарахдаа хямдарсан байхаар нь худалдаж авсан чёко. Дотроо анар жимстэй. Бас нэг өөр жимстэйг авсан. Нэр нь орж ирдэггүй ээ. Бараг 300 иенээр хямдарсан байхаар нь тэсэхгүй худалдаад авчихсан. Хэ хэ.Дотроо ийм хөөрхөн хэлбэр дүрстэй. Би "эмээл"-ийг нь идсэн. Самартай байсан.
2026年2月13日金曜日
Цасан Тоторо
Цонхолсон өдрөө манай хоёр зулзага гадаа өнжсөн. Урд өдөр нь гэрт бүгсэн улс чинь агаар дутагдсан юм уу? Эсвэл гадаа аятайхан байсан болохоор ч тэр юм уу?
Орж гаран л гадаа өнжих шив дээ? Ээж бас амарч таарсан тул цонхоор харж баясав. Хэ хэ. Гарсангүй.
Эгч дүүгээ хөөргөөд л манлайлаад л гарав. Цас ухаж төнхөөд л, манай хүрз эвдэрсэн байсан тул хажуу хөрш эмээгээс хүрз зээлж аваад л бүтээл туурвиад л байв.
Сүүлд зураг үзсэн чинь нэг иймэрхүү. Тэр хажуугийн жижигхэн нь Олөф хийсэн чинь нар төөнөөд хайлаад урсчихсан гэсэн. Хэ хэ.
Эгчийн бүтээл. Дүү яахав хажууд нь далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч гүйсэн. Лууван л гэнэ, чулуу л гэнэ, ус л гэнэ гээд л орж гарч гүйгээд л. Хөөрхөн гэж.2026年2月12日木曜日
Санниковын газар
2 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар бага ном уншина. Түүний нэг нь энэхүү "Санниковын газар" гэдэг ном. Номныхоо тухай бичихээсээ өмнө бага зэрэг оршил бичнэ. Сонирхолгүй бол алгасаарай. Хэ хэ.
Энэ жил зузаан номнуудаасаа түүж унших зорилттой юм. Зузаан, нимгэн гээд сөөлжлөөд уншина гэж шийдсэн. Жижиг ном чинь бас их хөөрхөн таашаал өгдөг. Хурдан дуусахаар уншсан номны тоо ихсээд, сэтгэлийн таашаал өгнө биз дээ? Хо хо.
Ялангуяа уншаагүй олон ном өрөөстэй над мэтийн хүнд уншсан номны тоо их бол "за ашгүй, олон ном уншиж шүү, цагийг бас ч гэж үр бүтээлтэй өнгөрөөжээ" гэж амжилтаараа, өөрөөрөө бахархах сэтгэл төрнө. Хүн чинь сэтгэлийн амьтан. Хи хи.
Энэхүү Санниковын газар номыг их олон хүмүүс багадаа уншсан, бүр гурав дөрөв уншсан байдаг юм байна. Тэгсэн би бол огт уншаагүй ном байсан.2026年2月11日水曜日
Цас ба цонхолсон нь
Хөшгөө нээгээд харахад ийм болсон байв. Хөшиг хэрэггүй юм биш үү, ээжээ? гэж зулзага хөөрч байна аа. Нээрээ тийм юм байна гэж хамтдаа хөөрөн, хамаг хөшгөө нээв.
2026年2月10日火曜日
Шинэ сарын мэнд болон киви жимс
Шинэ сарынхаа мэндийг сарын эхэнд хүргэж амжихгүй юм аа. Яаж ийгээд л сарын дунд болчих юм. 2 дугаар сар ч эх оронд минь хөлтэй хөдөлгөөнтөй, бужигнадаг сар тийм ээ? Цагаан сардаа бэлтгэнэ.
Японд ерөнхийдөө нам тайван. Гэхдээ цагаан сарыг сүр тэмдэглэдэг айлууд их бэлтгэдэг шиг байна лээ. Би ч яахав жаахан монголоо алдсан, ёс мэддэггүй, хэнэггүй, ажилгүй, завгүй гэсэн баахан гуншинтай юм болохоор монгол дахь ижий аав шигээ бужигнахгүй ээ.
Ойрд цас ихтэй л байна. Хань ижил уул хадаар "хэснэ". Тэгэхдээ хангайн хишгээс хүртэнэ. Энэ удаад киви жимс байлаа.













