Гэгээн хайрын баярын мэнд ээ. Шармаанийн өдөр шүү дээ. Би өөртөө ингэж нэрлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна өө. Хэ хэ. Хүмүүс гайхдаг л байх. Шармаань гэж хэн бэ? гээд судлаад үзнэ биз дээ?
За тэгээд энгийн л нэг өдөр байлаа. Дүнсгэр дүү, гэр зуур, зурагтаа үзсэн шиг л. Төмс нөхөртэй хүн чинь хэндээ ч гомдох вэ дээ? Ха ха. Миний өөрийн л сонголт. Охид ч мөн тэгж айлдсан, надад.
Зээ, би нэг гарахдаа хямдарсан байхаар нь худалдаж авсан чёко. Дотроо анар жимстэй. Бас нэг өөр жимстэйг авсан. Нэр нь орж ирдэггүй ээ. Бараг 300 иенээр хямдарсан байхаар нь тэсэхгүй худалдаад авчихсан. Хэ хэ.Яахав, нэг их орж гарахгүй байгаа тул өөрийгөө баясгах гэж л авсан юм. Сүүлийн 10 хоног гэрээс огт гараагүй, эрүүл мэндийн хувьд бяцхан асуудал үүсээд, түүнийгээ эмчлүүлж буй тул...
Монгол амттан. Сүүлийн үед савлагаа нь их дажгүй болсон, маргах аргагүй. Гэхдээ заримдаа доторх нь чанарын шаардлага хангаагүй байдаг шүү. Худалдаалж буй хүмүүс нь худалдан авагчдаа хуурахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсье. Хадгалалтын хугацаа дууссан байдаг юм уу, хар өнгөтэй байх ёстой амттан маань цайрчихсан байдаг. Заримдаа барьцалдаад наалдчихсан байдаг гэх мэт. Баярын өдөр ингэсгээд л зогсоё дөө, шүүмжлэлийг. Хэ хэ.
Дотроо ийм хөөрхөн хэлбэр дүрстэй. Би "эмээл"-ийг нь идсэн. Самартай байсан.
Дотроо ийм хөөрхөн хэлбэр дүрстэй. Би "эмээл"-ийг нь идсэн. Самартай байсан.
Сүүлийн үед албан байгууллагууд чёко өгч авалцах нь багассан. Миний шинэ ажил яг яадгийг би амарч байгаа болохоороо мэдсэнгүй ээ.
Сүүлийн үед нэг тийм дор бүрнээ өөр өөрсдийнхөө асуудлаас илүү гардаггүй, нийгмийн элдэв сурталчилгаанд толгойгоо угаалгаад байдаг залуус цөөрсөн мэт санагддаг.
Яг л хосууд л хоорондоо янз бүр болдог байх, хувь хувьдаа.
За одоо цагаан ногоон сар ч боллоо доо. Ижий аавынхаа сэтгэлээ шингээж хийсэн бууз баншнаас идэх юмсан. Мөн төрлүүд минь туслалцдаг. Та бүхэндээ бүгдэд нь баярлаж явдаг шүү. Буян нь түм бумаар арвижиг ээ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿