Үүгээр төгсгөнө өө. Яг дуусгачих гэсэн чинь бас сүүлд өөрөө санаж байхаар ганц нэг зүйлийг тэмдэглэж үлдээмээр санагдаад, номоо номын санд буцааж өгч чаддаггүй ээ, сэтгэл хоргодоод.
Худалдаад авчихдаг ч юм билүү? гэж бодож энэ тэр. Уншаагүй олон япон хэл дээрх ном, монгол хэл дээрх ном бий тул аль болох авахгүй байх санаатай. Ялангуяа япон номыг эндхийнхээ олон олон номын сангаас зээлээд уншчихаж болох тул, тийм ээ?
Харин монголоосоо бол яаж ийгээд захиж авчруулаад л байдаг. Яанам бэ?
Энэ хуудасны зургийг ахлах ангийн зулзагадаа явуулаад. Ээжийн үглээнээс илүү хэн нэгний ингэж бичсэн, хэлснийг нэг чихээрээ сонсоод нөгөө чихээрээ гаргачихалгүйхэн шиг толгойдоо үлдээх болов уу? гэж горьдоод.Түүнээс ч ээжийн үглээг бол яг л нөгөө чихээрээ гаргаад байна. Харваас мэдэгдээд, уур хүргээд байх юм. Ха ха.
Чихэвч зүүлгүй хичээлээ хийх, харьж ирээд шууд ширээндээ хичээлээ хийхээр суух, 30 минут зөв цэгц суугаад хичээлээ хийх гэсэн дадлуудыг хэвшүүлье. Ирээдүйн зорилгоо тодорхойльё.
Гэж бичсэн. Ээж ингэж үглэвэл "Та яагаад миний өмнөөс шийдээд байна аа? Би өөрөө мэдэж байна аа. Улиг болтлоо л сонслоо" гэх мэтээр өөдөөс цор цор хийх нь ойлгомжтой.
Яг энэ зулзага том зулзагаас жаахан өөр байгаад байна өө. Бодсон санаснаа шулуухан хэлчихээд, тэрэнд нь би заримдаа бухимдаад л явж байна. Ээж би тэвчих ёстой шүү, гуравхан жил гэж бодож л гүрийж байна. 3 жилийн дараа оюутан болоод үүрнээсээ ниснэ. Тэгээд л амьдрал өмнө нь дурайх байх, хүссэн хүсээгүй, тийм үү?
"Ямар ч багшаас суралцах зүйл их бий. хамгийн гол нь суралцах, шинийг мэдэх чин эрмэлзлэл л байвал ямар ч багшаас суралцах боломжтой."
Гэнэ шүү. Үнэн үнэн. Зулзагаа хараад байхад дуртай багш, дургүй багш гэж байна. Дургүй багшдаа элдэв хоч өгөөд, дуртай багшаа бол магтаад л. Ээж бол багш нарыг нь муулах дургүй, зулзага муулах юм бол харин ч заах багш байна гэдэг талархууштай шүү гэж үглэнэ. Нэг их "тийм шүү" гэж тоож хүлээж авахгүй л харагддаг.
Хүүхэд юм даа гэж л бодох. Том болоод, өөрөө багш болчихсон гүйж явахыг үгүйсгэхгүй. Хэ хэ.
"Өнөөдөр гэдэг өдөр нь хичээл хийхэд хамгийн тохиромжтой өдөр" гэж бодон төлөвлөж, хичээл хийх цагийг өөрөө гаргах хэрэгтэй.
Чухам үнэн байна уу? Өнөөдөр ном уншихад хамгийн тохиромжтой өдөр, өнөөдөр блогоо бичихэд хамгийн тохиромжтой өдөр гэж өөртөө цаг гаргадаг болох гэж хичээж л явна...
За тэгээд "шилжиж дуусдаггүй нас"-ан дээрээ яваа зулзагатай ээж аавуудад амжилт хүсье. Түр баяртай.

0 件のコメント:
コメントを投稿