2026年5月27日水曜日

Монгол хэлц үгийн утга тайлах үлгэр

Бас л удаан хугацаанд зээлж, цүнхэлж явсан ном. Номын сангаас зээлсэн. Номын санд ийм ном байна гээд бод доо. Сүрхий байна уу? 

Суугуул муж маань Төв аймгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Төв номын сантай харилцан ном солилцоод 5 жил гаран болж байна. 

Миний мэдэхийн овоо хэдэн номтой болсон. Хүүхдийн ном, уран зохиолын ном, ганц нэг бөхийн тухай ном, Төв аймгийн танилцуулга ном гээд л олон төрлийн ном бий. 

Түүний нэг нь энэ. Тун дажгүй санагдаад, тухтайхан шиг уншина гэж зээлж явсаар өдийг хүрэв. 

Ш.Нарантуяа "Монгол хэлц үгийн утга тайлах үлгэр" гэдэг ном. Олзуурхууштай нь монгол бичгээр бас бяцхан тайлбартай. Би нь овоо уншаад байдаг шүү. 10 жилд байхдаа монгол бичиг гайгүй сайн сурч байсан юм, энд ирснээс хойш л хойрго болчихсон болохоос...

94 богино хэмжээний үлгэртэй. Үлгэр бүрт хэлц үг орсон. Түүнийг тайлбарласан, ил утга, далд цаад утгыг нь тайлбарласан байв. Сонсож өссөн, одоо ч үе үе сонсдог хэлц үг байв. 

Хэлц үгийг өвөрмөц хэлц, хэвшмэл хэлц гэж ангилдаг. 

Үг илжирдэггүй

Үнэн балардаггүй. 

Үгэн дотор үг байдаг

Үхрийн нуруунд гуур байдаг. 

Үгэнд үхэхээр

Сүхэнд үх. 

Үгэнд дайрагдахаар 

Үхэр тэргэнд дайрагд.

Үгэнд ижилдвэл цэцэн болдог

Илдэнд ижилдвэл баатар болдог.

Дээхний үеийн хүмүүсийн харилцан яриа зэргийг сонсохоор үнэхээрийн уран яруу ярьдаг байсан тийм ээ? Одоо бол хар яр, түс тас гээд л ярьчихдаг тийм ээ? 

Би өөрөөрөө жишээ авахад гэртээ бол жаахан даам царайлаад, тэг ингэ гээд шулуухан заагаад явчихдаг болоод байгаа, сүүлийн үед. Тэгэхгүй бол тэртэй тэргүй хийх ёстой зүйлээ хийхгүй утас маажих нь утсаа маажаад, тоглох нь тоглоод, унтах нь унтаад уур хүргээд байдаг юм аа. Ха ха. 

Энэ номыг уншсин чинь өөрийн эрхгүй уран яруу, хэлц үг зэргийг оролцуулаад ярьдаг болмоор, яриандаа өргөнөөр хэрэглэдэг болмоор санагдав өө...

"Аргатай бол арсланг унана."

"Аргат туулай арслана барина." Эдгээр хэлцийг санан санан, ажилдаа, амьдралдаа хэрэгжүүлнэ ээ. Хо хо. 

"Бага уувал бал, балбартал уувал мал." Энэ үгийг халбага дарс уухдаа санаж явах юм шүү. Ха ха. 

"Хэв жигд бол бичиг нь сайхан, Хэл цэгц бол яриа нь сайхан." Гараараа бичих ховорсон тул бичгийн хэв минь маш муухай. Гаргацтай л бичиж байвал болно доо, тийм үү? Буруу зөв яриад хүмүүсийн уурыг хүргэх тохиолдол их ээ их. Хи хи. 

Зарим нэг нь сонсож байгаагүй хэлц байлаа. 

"Бугын бөөр тасарч унахыг хүлээж чоно үлбэрч үхэв."

"Битон ч үгүй бяруу ч үгүй."

"Зам эвддэг ус, зан эвддэг архи."

"Бялуугаар зодвол иднэ, булгаар зүлгэвэл уйлна."

"Газар хороохгүй гахайн жороо морь."

"Гэрээс үгээ салхинд."

"Манзушир аварсангүй, манхны туулай аврав."

"Санаа нь дэлхий, чадал нь мэлхий." Зэ хө, санаж явна аа. Өглөө сэрэхдээ би санаа нь дэлхий, орой нь харьж ирээд чадал нь мэлхий болчихоод байна өө. Ха ха. 

Дараа дахин нэг зээлж аваад, дахин дахин нухацтай уншина аа. Хэлц үг орсон үлгэрүүд нь бас сонирхолтой юм. Нэг уншаад тогтоохгүй, зарим нэг үлгэрүүдийг бол уншсан, мэддэг байсан. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хзсье. 

0 件のコメント:

コメントを投稿