Эх орноосоо юу голцуу авчирдаг вэ?
Та нарынх юу вэ?
Минийх болохоор байна шүү дээ. Зурагнаас минь харна уу?
Салхи шиг очихдоо эхний өдөр буудалласан зочид буудалдаа ижий аавыгаа хүлээлгэчихдэг. Япон хүмүүстэй хамт ирэхдээ хүмүүсээ өрөөнд нь оруулчихаад, ирээрэй гээд ирүүлдэг юм.Энэ удаад эхний өдөр би ганцаараа түрүүлж буугаад, зочид буудалдаа хүрсэн болохоор охиныгоо очтол та хэд минь очоод хүлээж бай л гэлээ.
Бүр 20-д жилийн өмнөөс л би зочид буудалд бууна, гэрийнхэн минь зочид буудалд ирж бэлгээ солилцоно. Хэ хэ.
Корона гараад бид эх орноосоо ааруул, борц зэргийг авч чадахгүй болоод нэг хэсэг бүр дутагдаад. Түүнээс хойш ихэвчлэн цагаан идээ л авдаг болсон доо.
Харин борцыг хилээр гаргахыг хориглосон тул захихаа больсон.
Ижий минь охиныхоо дуртай зүйлийг хийж ирнэ. Би чинь оройн цагаар ихэвчлэн буудаг тул өө тэгж ажил болоод хэрэггүй ээ л гэдэг. Тэгэхээр ижий аав хоёр минь гомдчих гээд байдаг болохоор нь за амсах төдий хийж ирээрэй л гэдэг юм.
Хайлмаг. Эхний зурган дээрх ягаан савтай нь энэ хайлмаг. Өглөөдөө зочид буудлын өглөөний цайгаа уухаасаа өмнө эрт босох тул усаа уучихаад л нэг зүсэм талхан дээр хуруу зузаан хайлмаг түрхэж идээд л гардаг гэж байгаа.
Өег гэж юүхэв...
Хатаасан бяслаг. Тун чиг дуртай. Үүнийг ижий аав 2 минь өөрсдөө бэлдэнэ. Бяслагаа худалдаж авна. Учир нь өөрсдөө малгүй тул.
Тэгээд жижиг жижиг зүсээд хатаана. Хатаахдаа үе үе эргүүлж тойруулна. Тэгэхгүй бол дорхноо хөгц үүсчихдэг юм. Жаахан л чийг авах юм шууд хар хар толбо үүснэ.
Тэгэхээр орж гарах ажилгүй, гэртээ байх өдрүүдээ сонгож хийнэ. Нэг ёсондоо ажлаа төлөвлөнө. Хэ хэ.
Үүнийг нь би гэртээ авч ирээд хөлдөөгчиндөө хадгална. Бага багаар гаргаж ирээд амандаа хийчихнэ. Аманд шүлсэнд зөөлрөөд, амт гэж тансаг.
Гэртээ бол ганцаараа шахуу иднэ. Хань ижил дуртай ч, намайгаа ид гэж боддог юмуу? Нэг их идэхгүй л байх шиг байдаг юм. Би үлдээхгүй бол болохгүй шүү дээ гэж бодсон хэрнээ гар минь өөрийн эрхгүй л явчихсан байдаг. Тэгээд нэг мэдсэн дуусчихдаг. Гэмийн мэдрэмжтэй хэсэг явна. Ха ха.
За тэгээд бас бус захиж бэлдүүлээд, авчирдаг зүйлсээ дараа танилцуулахыг хичээнэ ээ. Би өөрөө ажлаар явдаг тул хүмүүсээ харж хамгаална гээд өөрийн хувийн юмаа хийгээд явж болохгүй тул ингэж гэрийнхэндээ урьдчилаад захьчихдаг юм.
Бие хамгаалагч л хийнэ шүү дээ, япончуудтай хамт явахдаа. Хэ хэ. Тэгэхгүй бол манай хулгайчид чинь эд нарыг өлхөн дөнгөн шүү дээ тийм ээ?
Тзр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.



0 件のコメント:
コメントを投稿