Зуны даалгавраа хийгээрэй гэж үглэх ажил нэмэгдэв. Зулзага 8 сард хэд хоног монгол явах хөтөлбөртэй. Түүнээс өмнө зуны даалгаврынх нь ихэнхийг нь хийлгүүлгээд дуусгачих санаатай.
Бага битгий хий, их битгий хий, өдөр бүр хий гэдэг уриатай энэ улсад гялс наана нь амжуулчихъя гэж бодохгүй, яг л өдөр тутамдаа хий гэсэн хэмжээгээр нь, цаг минутаар нь хийгээд байна.
Сургуулиас нь цаанаас нь өдөр тутмын хуваарь бүхий цаас ирчихдэг. Түүнийгээ өдөр бүр хийх ёстой зүйлсээ хийчихээд улаан өнгөөр будаад явчихдаг юм. Яг л тэр дүр журмынхаа дагуу хийх гээд байна.
Ээж болохоор наана нь шахаад хийлгэчих санаатай. Цаг үеийн, нийгмийн ялгаа гэж энэ. Ээжийн үед... Ха ха.
![]() |
| "Өдөр бүр хий". Зарим нэг даалгавраа урьдчилан, түрүүлж хийж буй нь. |
Гэснээс манай эндхийн хүүхдийн баг гээч зүйл байхаа больчихсон юм, энэ жилээс. Учир нь залуу эцэг эхүүд элдэв нийгмийн ажлаас төвөгшөдөөг болсон, хүүхдийн тоо цөөрсөн гэх мэт шалтгаантай.
Бусад ойрхон баг хороонд уламжлал ёсоороо хүүхдийн баг тусдаа үйл ажиллагаагаа явуулж л байгаа л даа.
Тэрхүү хүүхдийн баг гээч зүйл байхгүй болсон чинь манай энэ хавийн хүүхдүүдийн өглөөд гарч гимнастек хийх арга хэмжээ байхгүй болчихсон. Тэгэхээр өглөөд эрт босолгүй, амралт юм чинь гээд жаахан лазантрий болчих байх даа.
Нэг бодлын хүүхдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг эвдэхгүй, өглөө эрт босч, орой эрт унтуулах үндэснийх нь хөдөлгөөн нь эвдэрчих талтай. Заримдаа ч хүүхдийг амраахгүй гэж боддог байсан бол одооны өндөрлөгөөс эрт босгосон нь дээр юм байна өө.
Тэгж байж алсаараа эрүүл, цовоо сэргэлэн хүүхэд, ард иргэдийг бэлдэж байна аа л гэсэн үг тийм ээ?
За тэгээд амралтын өдрүүдээр өдөр нь ямар хоол идүүлэх вэ? Зурагтаас хэрхэн хол байлгах вэ? гэх мэт асуудлууд тулгарна. Ээжийн санаа зовнилт нэмэгдэнэ. Аав ч яахав өглөө гараад л оройд. Өдөр нь хааяа утасдах байх, зулзага руугаа.
Ингээд бодохоор л амжилттай яваа эр хүний ард чухам төлөвлөдөг, зохицуулж чаддаг, гүйдэг эмэгтэй хүн байдаг гэж үнэн тийм ээ? Өөрийгөө магтав. Ха ха. Мэдээж аав хүн хичээж, ажлаа хийж байгаа ч хойшоо санаа зовох зүйлгүй л ажлаа хийх боломжийг хэн хангаж байна вэ? гэдгийг л хэлэх гээд. Хо хо.
За тэгээд зуны амралтаар ээж аавууддаа амжилт хүсье. Нэг их удахгүй л үүрнээсээ нисцгээгээд явна, хариуцлагатайгаар үүргээ гүйцэтгэе өө. Хэ хэ.
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

0 件のコメント:
コメントを投稿