"Япончууд ходоодныхоо 80 хувьд нь ид" гэдэг.
Мэдээд байгаа хэрнээ би чинь 100 хувьд нь л идчихээд байх юм. Хэ хэ.
Ганц япон хоолыг ч биш л дээ, бүхий төрдийн хоол. Ялангуяа амттаныг 100 хувиа хэтрүүлээд идчихээд байна. Хо хо. Ингэж бичээд хэдэн жил ч болж байна даа. Уучилна биз ээ.
Сүши. Бид цадаагүй ээ, нэмж захиалсан. Нэг монгол залуу, нэг япон залуутай гурвуулаа явсан юм. Тэгсэн цадаагүй тул дараагийн тавагтай "чяван мүши" гээч хоолыг захиалав.Мисо шөл. Монгол залууд маань хаа очиж таалагдсан.
гэснээс гэр бүлээрээ сүши идэхээр бол эргэдэг лангуутай? сүшиний газар орно. Зулзагуудад сонирхолтой байдаг. Сүшинүүд нь эргээд л, урсаад л тусгай замаар. Түүнээс нь идмээр байгаагааг сонгож авна.
Корона гуайгаас болоод ингэж урсахнь ховор болчихсон. Таблетаар шууд захиалаад явчихдаг болсон.
Аяганд жигнэж болгосон өндөгний царцаамаг гэх үү? Дотор нь мөөг, хавч, сам хорхой, гинзо самар гэх мэт зүйлсийг хийнэ. Би дуртай. Үүнийг гэртээ хийж сурах юмсан гэж гадуур захиалж идэхдээ л санана. Тэгээд л мартчихна. Хи хи.Халбагаар иддэг цөөхөн хэдэн япон хоолны нэг. Японы үндэсний хоолны газарт ихэвчлэн байна. Японд аялахдаа сонирхож идэж үзээрэй. Юмыг яаж мэдэхэв таалагдаад, дуртай хоол чинь нэгээр нэмэгдэж магад...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.


0 件のコメント:
コメントを投稿