Нэг л эвээ олж чаддаггүй ээ бидэн хоёр. Нэг л мэдэхэд сурчих байх л даа. Ээж жаахан яараад байгаа болохоос...Тоглоомын талбайд явж байхад тааралдсан цөгөрцөг. Мэргэжлийн жинхэнэ нэр нь өөр ч хүүхдүүд "том цөгөрцөг" гэж нэрлээд хамт тоглож гүйгээд байсан. Зулзагаас бусад нь охид. Зарим нь айж орилоод л, зарим нь зориг гарган ойртоод л. Хөөрхөн гэж.
Хамтдаа тоглоод гүйнэ гэхээр шавж нь зулзагыг дагаад гүйнэ гэж байхгүй нь ойлгомжтой. Хүүхдүүд нэг барьж аваад, нэг суллаж тавиад л "тоглосон". Хар өнгийн фонтой болохоор их тод ногоон харагдаж байгаа биз? Ногоон өвсөн дээр сайн ялгарч харагдахгүй, нүд нь яг хаана байгаа нь ч харагдахааргүй шахам...
Цөгөрцөгийн тухай нэг хөөрхөн шүлэг байдаг юм. Би унших дуртай. Блогтоо тэрхүү шүлгэний орчуулгыг оруулсан байгаа. Орчуулга гэсэн сэдэвт байгаа. Сонирхвол орж уншина биз ээ?Зулзагынхаа ачаар энэ нэг шавцны нэрийг мартчихалгүй, санаад байдаг юм. Түүнээс цэцэгний нэр, шавжны нэр, загасны нэрс зэргийг тэр бүр цээжлэхгүй матрчихаад байдаг юм.
Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлан хамгаалцгаая аа. "Нөмрөгийн дархан цаазат газар" хайран гэж харамсаад баршгүй...
Түр баяртай. Бүгдэд нь амжит хүсье.



0 件のコメント:
コメントを投稿