Японд намар цаг сайхан болж байна өө. Мэдээж нийт нутгаараа налгар сайхан намар болж байна уу? гэвэл тийм бус.
Хойд нутгаараа нэлээд хүйтэрсэн, мэр сэр цас орж буй сурагтай. Арга ч үгүй биз? Эх оронтой минь нэг өргөрөгт байрладаг тул.
Тэгээд ч эх оронд минь цас малгайлж ороод зарим нэг хүмүүст романтик, зарим нэг хүмүүст сэтгэл санааг нь чилээсэн зүйл л байх шиг...
Сэрүү орохоор цаанаасаа нэг эрч хүчтэй, бүтээлч болдог шиг. Ойрд аяга угаагчаа асар хурдтайгаар нэхэж байна. Учир нь шинэ өнгийн утас худалдаанд гарч. Түүнээс нь нэлээд хэдийг худалдаж авчихаад, зүгээр сууж болдоггүй нэхээд л нэхээд л...
Хөршүүдийн минь ургац ч арвин байна. Хааяадаа наддаа илүүчлээд л. Би хоёр гараа тосоод л. Хариу талархлаа илэрхийлж нэхмэл аяга угаагчаасаа бэлэглээд л.
![]() |
| Найзындаа дайлуулж цайлуулсан нь. Ёстой ч нэг дуртай зүйлийн минь нэг. |
Энд тэнд элдэв янзын арга хэмжээ зохиогдоод л. Бүгдэд нь очоод, үзэж хараад явахыг бодох ч ганц биеэ хэд хуваалтай билээ? Зулзагаа дагуулаад явж болохоор ганц нэгийг нь очиж шагайсан шиг ээ...
Номны хувьд уншсаар л. Овоо эрчимтэй уншиж байснаа цагийн үйл явдлаас хамаараад заримдаа хурд нь саарна. Оны сүүлч болж хэдэн ном уншсан тайлангаа тавих дөхөөд байдаг. Тоо биш чанартаа гэж мэдээд байгаа хэрнээ л...
Тэгээд ч клбуын гишүүдийн сонгосон номнууд чанартай, галзуу солиотой, хөөрхөн номнууд байдаг тул сонголтод нэг их санаа зовохгүй ээ. Ингэж өөрийгөө тайтгаруулсан ч цаана нь зөндөө чанартай, галзуу солиотой, хөөрхөн ном уншигдаагүй байна.
Бичихийн хувьд ч бичсээр л. Тэмдэглэлийн дэвтэртээ ч, блогтоо ч. Ажлын шугамаар ч нааш цааш нь цахим захидал шидэлцээд л. Агуулгын хувьд чанаржаад, сайжраад, хөгжөөд байна уу? гэхээр л асуултын тэмдэг болчих юм даа.
Санхүүгийн хувьд мэдлэгээ дээшлүүлэх санаатай уншаад л. Яг таг ашиглаад, хэрэгжүүлээд явсан зүйл одоогоор алга. "Санхүүгийн сахилга бат" гэдэг үгтэй л их таарч байна даа.
Ганц "санхүүгийн сахилга бат" ч биш бүхий л зүйлд сахилга бат чухал гэнэ шүү. Их л хожуу ухаарлаа. Ха ха. Идэж уух, дасгал хөдөлгөөн гээд л бүхий л зүйлд сахилга батгүй явжээ би ч гэж хэлбэл эргэн тойрныхон минь ухаажихыг чинь "мөн ч их хүлээлээ дээ" гэх байх өө. Хи хи.
Гэх мэт заримдаа бодолд умбах юм өө. Уншсан номнуудтай минь ч холбоотой байх. Бүсгүй хүн хааяадаа ингэж гиюүрч, эморч, бодолд автан суух зүгээр тийм үү? Бүсгүйчүүд бидний гэм биш зан юм өө.
Жавхлангийн хэлсэн Баясгалан минь байна, Эрдэнэчимэг минь байна гэдэг шиг л блог минь байна, дэвтэр минь байна хөнгөн бодолд автангаа ийнхүү бичиж сууна...
Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.

