Энэ залуутай хамт дэлхийг тойрчихлоо. Хэ хэ.
18 настайдаа автын осолд ороод тэргэнцэр дээр суудаг болчихсон залуу.
Ахлах сургуульд ороод бүх зүйл утгагүй санагдаад, сургуулиа хаяад, цагийн ажил хийгээд, мотоцикл унаад гээд л эрх дураараа явж байхдаа осолд орчихдог.
Нэлээд хугацаанд эмчилгээ хийлгэнэ. Мэдээж тахир дутуу болсон уураа ээждээ, гэрийнхэндээ гаргана.
Эмнэлэгт байхдаа амьдралаа өөрчлөхөд хүргэсэн хүнтэй танилцана. Бусад хүмүүсийн үгийг сонсдог болно.
Ганцаараа бие даан амьдарч эхлэнэ. Ажил хийж эхлэнэ. Нийгэмд гарч, өөрийн байр сууриа олж эхлэнэ.
Дэлхийг тойрч аялахаар шийднэ. Аялалаа европоос эхлэнэ.
Мэдээж тэргэнцэртэй хүн аялахад олон бэрхшээл тохиолдоно. Очсон улс бүрийнхээ Barrier free талаар бичиж танилцуулсан байсан.
Бодож суулаа. Манай улс ямар бол гэж. Нэлээд дээр жаахан хөл муутай эмээтэй явж байхад лав муу л байсан. Зочид буудлаас авахуулаад л. Яахав хамгаалагч? залуус нь бакь юм болохоороо сэп хийтэл нь өргөөд л байсан болохоос. Хэ хэ.
Зам гарах энэ тэр асуудлаас эхлээд Монгол яваагүй нь ч болж гэж бодов...
Залуугийн тэмдэглэлээс Австри улс нь их таалагдлаа. Хамгийн таалагдаагүй нь Энэтхэг. Хэ хэ.
Франц улс бас л... Яг Паристаа ч онцгүй юм шиг санагдаад байгаа. Хулгай энэ тэр ихтэй. Харин урагшаагаа хөдөө нь сайхан байж магад. Уг н ь заавал очиж үзэх юм шүү гэж мөрөөддөг улсын минь нэг юмсан.
Номын гол баатар залуу ч бас мөнгөө Луврийн музейн гадаа суйлуулчихдаг юм. Улаанбаатарт бас л юм юмаа суйлуулах байсан байхдаа гэж бодсон. Ккк.
Эрүүл саруул хүн мөнгөө, гар утсаа гээд л суйлуулчихдаг юм чинь. Миний дагуулж явсан хүмүүст бас тэгж суйлуулсан хүн их байна аа...
Их удаан уншиж дуусах байх гэж бодсон чинь сансныг бодоход хурдан дууслаа.
Одоо бас нэг хөөрхөн эмээгийн бичсэн ном уншиж байгаа. Зургийг нь оруулна аа...
Ном шимтэн уншигч та нартаа амжилт хүсье өө...
сайн уу, шинэ оны мэнд
返信削除эдний 3н комик зурдаг эмэгтэй хамт монгол явсан талаараа комик зурсан байсан, хөдөөгүүр жолооч тогооч 2 ахтай хамт явсан жолоочоо аав, тогоочоо ээж гээд нэрлэчихсэн хөөрхөн хэхэ, хотод өөрсдөө явж байгаад бас л юмаа алдсан гэчихсэн байсан санаа зовмоор гэж юугхүү
Сайн, шинэ оны мэнд шүү...
返信削除хот бол хэцүү, гадаад хүмүүс бүр мэлэн хойлог байдаг юм. хэхэ