2020年1月6日月曜日

Шинэ оны мээнд

За шинэ он гараад, 6 хоночихлоо. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе ээ.

Өнөөдөр ажил эхэлж байна. Гялалзуулаад өгнө өө.

Олон хоног амрах чинь бас л лүд юм аа. Гал тогоо хавьцаа л эргэлдээд байлаа.Үр дүн нь ойлгомжтой. Жин бага зэрэг нэмсэн. Нүр амаар яр гарсан. Ккк.

Энэ бол цэвэр амттан ихэдсэнээс. Нэг ёсондоо чихэрийн хэрэглээ байх ёстой хэмжээнээсээ ихэдхээр ингэж нүүр аман дээр идээт яр гараад байдаг гэж мэдсэн.

Буруугаа ухамсарлаад элдэв нэмэлт амттан идэлгүй гурав хонож байна. Энэ жил эрүүл мэнд, хөвөн зөөлөндөө анхаарал хандуулахаар зорилго тавьж байгаа.

Нүүр номоор нэг, блогоор нэг энэ жилийнхээ зорилтыг бичээд байна, би яаж дутахав...

Энэ жил гэртээ он гаргасан. Том зулзага бялуу хийсэн. Би нийслэл салат хийсэн. Нийслэл салат хийхгүй гэж бодож байсан чинь хань ижил, газар дээрх ганц эмэгтэй дүү хоёр л

-Шинэ жил байна даа, монгол хүн байна даа нийслэл салат идмээр байна.
Гэхээр нь шуурхайлаад л хийчихсэн. Ойрд аливаа зүйлд ялангуяа гал тогооныхоо ажилд түүртэхгүй байгаа. Хо хо. Энэ одоо ариун явдал уу? Ккк.

Ханиад томуунаас сэргийлээд олон хөлийн газар аль болох явахгүйг хичээсэн. Охид харин нэг өдөр бүтэн дэлгүүр хэссэн. Би яахав бага зулзагатайгаа гэр зуур жаран чавганцынхаа ажлыг хийж өнжсөн.

За тайлан нэг иймэрхүү.

2020 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

2 件のコメント:

  1. Шинэ оны мэнд. Чи бас саладтай, би мөрөөдөөд л өнгөрсөн.

    返信削除
  2. Шинэ оны мэнд ээ хөөрхөн минь. Бүх зүйл нь сайн бизд ээ? Амжилт шүү...

    Салад амттай байсаан. хэхэ

    返信削除