Бага зулзагат минь Таами гэдэг тоглоомыг найзын минь ээж ирэхдээ бэлэглэсэн юм.
Энэ тоглоом манайд ирэхээс өмнө бид мэддэггүй байлаа. Монголоор яриад, дуулаад хөөрхөн байхаар нь сонирхож үзэв. Аами гээд найз охин нь байдаг гэдгийг мэдээд, монголоос захив. Хүний шуналаа гэж тэ?
Хамгийн гол нь монголоор дуулаад, яриад байгаад нь олзуурхаад байна л даа. Зулзагууд минь ээж ааваас гадна монгол хэлээ сонсоод байвал тийм ээ?
Хоёр найзыг арлын оронд ижилсүүлсэндээ сэтгэл хангалуун байгаа шд. Ккк
Нэг сул тал байна аа. Яаж зүгээр байхав бас жаахан шүүмжилчих үү?
Толгой нь том, хөл нь жаахан болохоор тогтохдоо муу юм билээ. Толгойгоо даахгүй уначих юм. Их л зүтгэл гаргаж байж тогтооно шүү дээ, хөл дээр нь.
Үлэг гурвэл гэсэн. Тавхайг нь жаахан томхон, далбагар? хийвэл тогтох чавдар сайтай байх байхдаа тийм ээ?
За удахгүй бага зулзага монголоор хэлд ороод дуулаад эхлэх байх аа? Дунд зулзага харин их сайн дагаж дуулаад, хэл ус нь сайжраад байгаа...
Жаахан маамаатай ээж аавуудад амжилт шүү...
0 件のコメント:
コメントを投稿