Ажлын газрын шинэ жилээр авсан бэлэгнүүд. Дэвтэр голдуу байсан. Ганц нэгийг нь охиддоо
Нэхмэлийн ном байсан. Ойрд нэхээгүй. Биш ээ, нэхсэн юм байна. Нэхээд яваа юм байна. Аяга угаагч. Гэрт ирсэн зочиддоо бэлэглэх, өөрөө айлд уригдахаараа бэлэглэх гэж. Дугуй хэлбэртэй аяга угаагч минь хэлбэрээ өөрчлөөд гонзгой болсныг байнгын уншигчид минь мэдэж байгаа тийм ээ?
Хамгийн дээр нь байгаа тэмдэглэлийн дэвтрийг том зулзагатаа өгчихсөн. Учир нь жаахан жижиг, жаахан зузаандуу дэвтэртэй болохыг хүсэж байсан тул. Түүнийгээ хямдрахаар нь авах гэж яваад, он гарсны дараагаар очиж авсан. Яг авна даа гэж байсан минь дууссан байсан.
Тэгээд доторх агуулга ерөнхийдөө адил ийм дэвтэртэй болсон. Бага зэрэг л хямдарсан байсан.
За тэгээд бичээд л, хөтлөөд л нэг жил үнэнч найзлана шүү дээ.
Нүүр номын тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг бүлэгт элссэн юм. Одооны залуучууд бас л мундаг болжээ. Өөрсдөө зурж мураад дэвтэр хийчдэг болж.
Тэгсэн том зулзага
-Ээж ээ, охин нь бас тэгж хийдэг шдээ.
Тэгээд л бодлоо. Зурдаг хүмүүс бас их атаархмаар юм аа. Хоосон цагаан цаасыг өөрийн дур хүсэл, сонирхлоор янзын өнгө аяс оруулчих юм.
Зурах авъяасны хэлтэрхий ч байхгүй би ингээд л гоё дэвтэрний хямдрахыг хүлээгээд л...
Бүгдэд нь амжилт хүсье өө. Үнэнч найзаа олсон л биз дээ?
Жич: Хажууд байгаа бөөрөнхий гермөн чоко. Нэгэн үйлчлүүлэгч бэлэглэсэн юм. Амттай байсөөн...
0 件のコメント:
コメントを投稿