Шинэ долоо хоногийн мэнд ээ. Эрч хүчтэй эхэлж байгаа биз дээ?
Бид өнгөрдөг долоо хоногт гэдэсний ханиад туссаан. Эхлээд бага зулзага бөөлжсөн. Маргааш өглөөнөөс нь гүйлгэж эхэлсэн.
Орой нь дунд зулзага бөөлжсөн. Хэд хэд бөөлжөөд авсан. Гүйлгэх нь харин гайгүй байсан.
Ээж амарч хоёр өдөр гэртээ зулзагуудаа харж өнжив. Тэгсэн гурав дахь өдрийн нь орой би өөрөө бөөлжив.
Хань ижил дотор нь жаахан сонин болоод байна л гэж байсан. Янз бүрийн зүйл болсонгүй.
Халуураагүй тул харьцангуй гайгүй өнгөрлөө. Эмнэлэг явж эм авч уугаад л, хоёр өдөр гэртээ амраад гурав дахь өдрөөсөө бүгд албандаа.
Гадуур элдэв ханиад томуу гараад байгаа тул аль болох гадуур гарахгүй л байх санаатай ч цэцэрлэг сургууль гэсэн албанаасаа л халдвар авчихаад байна. Бас тарааж ч байгаа байх. Хэ хэ.
Гэснээс хоёр хүүхэд зэрэг өвдөх дэмий зүйл байна шүү. Бага маань ээжээсээ салахгүй, дундах нь бас ээжээ л гээд байна. Хоёр талдаа хэвтүүлчихээд л нэг нь жаахан дуг хийхээр нөгөөхийг нь илж таалж эрхлүүлдэг гэж байгаа.
Одоо эдгэсэн ч хоолондоо жаахан муу байна. Бор хоолоо муу идээд, мээмээ л үлгээд байна. Ээж хийх гэж төлөвлөсөн зүйлээ хийж амжилгүй жаахан стрессдэх хандлагатай.
Ажил дээрээ ирж жаахан тайван суух жишээний. Хэ хэ.
Жаахан маамаатай ээж аавуудад амжилт хүсье ээ. Өвлийг өнөтэй давцгаана шүү...
0 件のコメント:
コメントを投稿