Японы цагаан ногоон сар дуусаад 2 сар буюу хайрын сар, үгүй ээ чоко сайн зарагддаг сар эхлэх гэж байна.
Энд тэнд гоё гоё хайрцагтай элдэв чоко зарагдаад эхэлчихсэн байна лээ.
Хань ижлийн ажлын газрынхан өнгөрдөг жилээс өгч авалцахгүй гэсэн. Амар санагдаад байгаа. Аваад ирдэг, тэрнийх нь хариуг 3 сард барих гэж бас л толгой гашилна шүү дээ. Ямар нь гоё бол, өрхийн санхүүгээс минь давчих гээд байдаг гээд л элдэв асуудал гарна.
Том зулзага ч яахав өгч авалцахгүй байх.
Дунд зулзага харин энэ жил хоёр хөвгүүнд өгнө гэсэн.
-Ээж ээ, энэ жил нэг хүүхэд цөөрсөн. Өгөхгүй.
Их чухал царай гаргаж ирээд л хэлсэн. Бодвол охины минь шалгуурт тэнцээгүй байх. Ха ха.
Бага зулзага бол одоогоор юугаа ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ л цаг хугацаа хурдан болохоор нэг л мэдэхэд хөөрхөн охин энэ тэр гээд гүйх байх даа тийм ээ?
Энэ оны өмнө идсэн чоко. Том зулзагат минь манай ажлын газрын гурав дахь босс өгсөн юм.
Учир нь том зулзага ажлын газрынханд минь Тайвань бэлэг гээд амттан авчирч ирсэн байхгүй юу. Хичээлгүй өдрөө, зуны, өвлийн амралтаараа ажил дээр минь ирж хичээлээ хийн суудаг юм. Бүр нэгдүгээр ангид орсон жилээсээ л тийм байсан.
Ажлын хүмүүсийн нүдэн дээр өсөж том болж байгаа тул, бүгд л танина, мэднэ.
Шаал өөр сэдэв рүү хальж байна. Хэ хэ.
Тэгээд сэтгэл нь хөдлөөд Санта өвөөгөөс шүү гээд л өгөхөөр нь ээж бас амаа олохгүй л идсэн. Хи хи. Бас ч үгүй их үнэтэй гайхал учраас...
Ямартай ч амттангаа багасгах хэтийн зорилготой ч хэрэгжүүлж чадахгүй л явна даа гэж...
Жиндээ, эрүүл мэнддээ санаа зовьнож буй хүмүүс байвал амжилт шүү, бид чадна аа. Хо хо...
0 件のコメント:
コメントを投稿