2020年1月22日水曜日

Ажиллах хүч

Сүүлийн 1,2 жил эдний сонин болгон дээр өдөр бүр шахуу гардаг нийтлэлийн агуулга нь гадаадаас авах ажиллах хүч.

Энэ тухай унших тусам уур хүрнэ, өрөвдөнө, зэвүү хүрнэ...

Энэ удаагийн ном мөн л энэ сэдвээр бичигдсэн. Гадаад хүмүүсийн зөвлөгөө хүссэн дуу хоолойг хүргэх зорилготой. Нүүр ном дээр зөвлөгөөний бүлэг үүсгэсэн байдаг юм байна.

Япончууд чинь дандаа сайн хүн биш шүү, муу хүн бас байна гэж хэлмээр байна аа.
  • Умгар өрөөнд гадаадын 10-д хүн байлгаад нэгнээс нь 40 000 иен авдаг ч гэх шиг...
  • Ирэхээс нь өмнө гэрээ хийсэн байгууллага, ажлын агуулга нь шал өөр байсан...
  • Илүү цагийн мөнгө боддоггүй, бодсон ч 400-хан иенээр тооцдог...
  • Хүн гэж тоож харьцдаггүй, элдвээр хэлж хараадаг, орж гарах, зугаалах гэх мэт наад захын хүний эрхийг нь зөрчдөг...
Гээд л хятад, вьетнам, филиппин гэх мэт орнуудын дадлагажигч нэртэй ажиллах хүчнийхэнд тулгамдаж буй асуудлаар хэлэлцдэг, дэмжлэг авдаг, авсан тухай бичжээ.

Монгол эх орноос минь ирэх гэж буй, ирчихсэн хүмүүс минь сайтар судалж байж ирээрэй л гэж хэлэх байна. Гоё гоё амлалт, зураг энэ тэрд хууртагдав даа.

Жич: Энэ жилийн эхний амттан. Яг энэ тавган дээрхийг дуусгачихаад л амттан идэхгүй, хэсэг завсарлана гэсэн байхгүй ээ.

1 сарын 1-нд уншиж эхэлсэн ном тул анхны амттан гэж бичсэн болно. Түүнээс хойш зөндөө идсээн. Хи хи...

Төрсөн өдөр энэ тэр болоод, гурав л хонох шив, уриа лоозон минь.

0 件のコメント:

コメントを投稿