2020年1月8日水曜日

Хөөрхөн эмээтэй хамт

За нэг хөөрхөн эмээтэй хамт аялаад ирлээ. Хэ хэ.

Их хөөрхөн, ёж хэлбэрээр бичигдсэн ном.

71 настай эмээ Шинэ Зеланд улсаар аялаад, айлд байрлаад, хэлний сургалтанд явж англи хэл үзэж.

Яагаад аялалынхаа тухай бичих болсон гэхээр, хамаатныхаа ач гуч нартаа үлдээх зорилгоор.

Өөрөө бол хүнтэй гэрлэж байгаагүй, ганц бие эмээ.

Тэгээд л бодлоо. Би бас эмээ болохоороо ингэж аялаад явмаар байна гэж.

Ер нь бол миний мөрөөдөл л дөө. Зулзагуудаа хаа нэгтээ англи хэлтэй улс руу явуулчихаад өөрөө тэнд нь очоод хачиг шиг наалдах. Хэ хэ.

Том зулзагатаа хэлэхээр
-Хачиг шиг наалдаж болохгүй, би ч өөрөө амьдралтай хүн. Зүгээр аялж ирж болно гэсэн.

Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэж энэ шүү дээ...

За тэгээд энэ эмээ маань их хөөрхөн бага зэрэг хошин өнгө аяс оруулаад биччихсэн байгаа юм аа. Хэ хэ.

Бас л бодлоо. Би бас ямартай ч блогоо эмээ болтлоо, бас хошин өнгө ая оруулж бичихийг эрмэлзэнэ ээ гэж...

Хуучин блог хаягаа үргэлжлүүлээд  бичсэн бол гэж жаахан харамсаад байгаа ч ингэж шинээр нээж болсонд бас баярлаад байгаа.

Ямартай ч нэг хөөрхөн эмээтэй хамт Шинэ Зеландаар багахан ч болов аялаад авлаа.

Гэснээс ойрд иймэрхүү аялалын тэмдэглэл ном зээлж унших нь их байх шиг...

Ном шимтэн уншдаг уншигч олондоо амжилт шүү.

0 件のコメント:

コメントを投稿