2020年2月28日金曜日

Гахай жилийн барцад

Гахай жилийн барцад нь гарсан зулзагуудын минь.

Яасан гэхээр.

Бага зулзага зүүн гарынхаа нанжид хурууг индүүнд аваад хаячихсан. Дээр тавьчихсан байсан индүүний залгуурнаас татаад унагаагаад. Тэр нь хурууг нь онож таараад. Бөөн уйлаан майлаан. Цус нөж. Битүүний өмнөх өдөр.

Лав л хумс нь унах байх. Тэгээд дахиж ургана л гэсэн. Цэцэрлэгийнх нь сувьлагч багш нь тэгж хэлсэн. Жаахан тайвширсан.

Яг дэргэд нь байж хараагүй болохоор яг яаж ирээд хурууг нь хяргахаа шахсаныг мэдэхгүй. Эмээ өвөөд нь хэл жаал загнууллаа. Хөдөлгөөн нь нэмэгдэж байгаа хүүхдийг сайн харж байхад яадаг юм? Тарваганы яс? явуулахымсан... Ккк

Гар нь өвдөөд ээжтэйгээ наалдан пад л байсан. Шинийн нэгэнд энд амралтын өдөр таарч гурав хоног наалдан пад байсан. Хоёр дахид албандаа явсан чинь дагаж уйлсөөн.

Дунд зулзага тав дахид сургууль дээрээ, ангидаа ангийнхаа нэг бакь охинтой мөргөлдчихсөн. Би савж унаад. Унахдаа гараараа тулж унаад, одоо ингээд гар өвдөөд байна л гэсэн.

Эхлээд тоохгүй л байлаа. Сагсандаа явахад нь зүүн гарыг нь аль болох оролцолгүйгээр дасгалыг нь хийлгээрэй л гэлээ. Дасгалжуулагч багш нар нь үзүүлсэн нь дээр гэхээр эмнэлэг дагуулаад л явав.

Рентгэн зураг авахуулаад харлаа. Яс нь цуурсан байна гэсэн. Мэргэжлийн үг нь дутуу хугаралт гэсэн утгатай үг байсан. Яг монголоор хэлж мэдэхгүй байна аа. Толь бичгээ сөхөж харна гэчихээд жаран чавганцынхаа ажилд дарагдаад мартаад яваа юм байна шүү, нээрээ.

Гипсдүүлээд л харьсан. Одооны гипс их амархан хийдэг болсон байан тэ. Багадаа ээжийгээ гараа гипсдүүлж байхыг харж байхад их л өөр байсан шиг...

Өөрт нь сонирхолтой байгаад байх шиг байгаа юм. Ангийнхан юм гэх бол? Багш нар юу гэх бол? Сагсныхан юу гэх болд гээд л. Хэ хэ. 

Эмээ өвөө нь бас л загнасан. Хүүхдүүдээ сайн харж хандаж байгаа ээ...

Инээдтэй нь миний дунд зулзага гэж нарийхан гэж юүхэв байхгүй юу. Өнөөх найз нь том биетэй. Ангийхан нь охин огт хөдлөөгүй гэсэн. Тэгсэн манай хүн арагшаа нисээд л явчихсан гэж өөрөө их сүртэй, өнгөтөөр ярьж өгөөд. Хи хи.

Сургуульд нь цуг дагаад явалтай биш дээ тийм ээ? Хи хи...

Битүүнд хань ижил бас гараа хэрчээд. Мах янзалж байсан юм. Шархны лент энэ тэр болоод л явчихсан.

Гахай жилийнхээ барцдыг эвтэйхэн давчих юмсан гэж л бодон үүнийг бичиж сууна. Муухай вирус ч хардан намжаасай...

Амжилт шүү, тэнгэрлэг монголчууд минь. Одоо л тэнгэрлэг үү гэдгээ батлах л үлдлээ дээ?

0 件のコメント:

コメントを投稿