Хөөрөх мөч омоо уншаад л явна. Оройд бага зулзагаа унтуулчихаад, 10 минут гаран уншлага хийж байна.
Угтаа өглөө эрт сэрэх хэрэгтэй гэж толгой минь ойлгоод байгаа ч, одоогоор нэг л аргаа олохгүй байна.
Аав минь
-Хэсэгтээ өглөө эрт босох гэж, элдэв зүйл амжуулах гэж, жин хасах гэж битгий өөрийгөө ядраа. Хэсэг хугацаанд сайхан амар. Хөл хүнд, хөхүүл байсан үеийнхээ ядаргааг гартал зүгээр л сайхан амар.
Гэж хэлсэн. Бодоод үзсэн, нээрээ л тийм юм уу? гэж бодсон.
Гэхдээ л тэр хоёроосоо нууцаар номоо барьж аваад л байна. Хэ хэ.
За тэгээд бүр цаанаасаа нэг бусдын төлөө, нийгмийн төлөө, улсынхаа төлөө, эмэгтэйчүүдийн төлөө төрсөн хүн гэж байх юм тийм ээ?
Зохиогчийн тухай л хэлээд байна л даа. Мөн номон дээр нь гардаг зөндөө сайхан хүмүүс байна. Манай улсад нэг тийм хүн, нэг биш ээ нэг хэсэг тийм сайхан хүмүүс гарч ирээсэй гэж хүсэн сууна. Нэг бол байгаа юм байна. Миний мэдэхийн одоогоор Ганжавхлан.
Аан тийм дээр Воте Монголиа-д орсон дуучин хэн билээ? олон охидтой. Тэр дуучин бас нэг их олны өмнө ил гараад байдаггүй ч зөндөө л зүйл хийдэг юм билээ.
Зөв хүн гарч ирээд, зөв үйл ихээр нийгэм, аливаа тулгамдаж буй асуудлууд аяндаа зөв гольдролдоо ороод явчихдаг юм байна шүү. Төрд гарч ирж байгаа хүмүүс минь ээ үүнийг сайн ойлго л доо, гуйж байна. Хүсэн хүсэн хүлээж байна.
Ганц нэг жишээ бичих үү?
Мексик улсад 1990-д онд сургуульд явдаггүй, ажил хийдэг хүүхэд их байж. Энэ асуудлыг шийдэхийн тулд засгаас сургуульд явдаг хүүхдүүдэд мөнгө өгдөг болж. 3-р ангийн сурагчдад сар бүр 10 доллар, ахлах ангийн сурагчдад сар бүр 60 доллар. Энэ нь тэдгээр ажил хийгээд байдаг байсан хүүхдүүдийн нэг өдрийн ажлын хөлстэй тэнцэх мөнгө.
Үүнийг Леон гэдэг залуу найз нөхөдтэйгөө хамтран санаачлан явуулсан байдаг юм байна. Аан тийм энэ мөнгөө зөвхөн ээж нь л авна. Аав нар авахгүй, хэхэ. Аягүй бол аваад уучихна, тийм ээ?
Мөн охидод хөвгүүдээс бага зэрэг илүү мөнгө өгдөг байж. Яагаад гэвэл охидын сургуулиас завсардах тоо хувь их байдаг тул. Хөөрхийс минь охид, дүүгээ харна, гэрээ цэвэрлэнэ, усандаа явна, талбайн ажилд туслана гэх мэтээс болж сургуульд явж чаддаггүй.
Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлснээс хойш эдүгээ компьютерийин шинжлэх ухааны чиглэлээр суралцагчдын охидын эзлэх хувиар дэлхийд тэргүүлдэг гэж байна шүү. Сүрхий юм өө.
Сурагчдад мөнгөн тэтгэлэг үзүүлдэг арга хэмжээг Дэлхийн банк өндрөөр үнэлээд, орчин үед 52 улс хэрэгжүүлдэг гэж байна шүү.
Манайх хүүхдийн мөнгө гэж өгдөг ч эмзэг давхарга, гэр бүлийн хүчирхийлэлтэй газар аль хүчтэй нь аваад уучихдаг, нэг бол идчихдэг болохоор яг хүүхдэдээ очихгүй юм тийм ээ?
Японд бас хүүхдийн мөнгө өгнө өө. Гэхдээ цэцэрлэгийн төлбөр өндөр. Бага дунд сургууль төлбөргүй. Ахлах сургууль төлбөртэй. Ахлах сургууль, их дээд сургуулийг төлбөргүй болгох гээд л ярилцаад байсан. Юу болж байгаа юм. Орлого багатай, өрх толгойлсон эцэг эхийн хүүхдүүд чөлөөлөгддөг юм билээ.
Ингэж чөлөөлөхдөө баахан бичиг цаас бүрдүүлнэ, орлогын татвар энэ тэрийг нь харна. Систем нь их таалагддаг. Бүр нэг аргаа олчихсон. Хэдэн жилдээ шинэчлээд, бага сага л өөрчлөлт оруулаад явдаг юм билээ.
Урт бичлэг болчихлоо. Үргэлжлэлийг дараагийн бичлэгт. Түр баяртай.
Сонгууль болох гээд К-гаа хойшлуулчихдаг аргагүй л тэнгэрлэг ард түмэн шүү. Ха ха...
0 件のコメント:
コメントを投稿