2020年9月1日火曜日

9 сарын 1

Шинэ сар, хичээлийн шинэ жилийн мэнд ээ. Зулзагууд нь хичээлдээ, цэцэрлэгтээ яваад, сайхан байна уу? Ээжүүд минь.

Харин 2 настангуудаа яах гэж байна даа. Ажилтай ээжүүд минь. Эмээ өвөө нь харж өгдөг бол сайхан. Гэхдээ тийм боломж бололцоотой айл хэд билээ дээ. 

Өчигдрийн бичлэгийн үргэлжлэл гэх үү дээ.

Одонтой ээжүүд дор мөргөмү. Та нар бол ирээдүйг бий болгож яваа, ирээдүйг бүтээхэд зүтгэж яваа мундаг хүмүүс шүү. 

Гэхдээ байна аа. Нэг горимын санал хэлчих үү? Та нар минь одонд хууртагдаад, ерөнхийлөгчөөсөө гардаж авлаа, төрийн дээд шагнал энэ тэр гээд төрд байгаа тархинд нь ухна ишиг үхчихсэн дарга нараа битгий хөөргөөд байгаа ч дээ.  

Одонгоосоо арай өөр зүйл санаад сэтгээд хийлгэх тухай бодох, ярилцах, саналаа өгдөг, дуу хоолойгоо өргөдөг болцгооё л доо. 

Хэдэн жилийн өмнө гэдгийг санахгүй байна. Нэгэн япон ээж хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй бухимдлаа олон нийтийн сүлжээнд "Япон үхвэл таарна" гэж хэлээд бөөн л шуугиан тарьж байсан. 

Түүнийг нь сөрөг хүчнийхэн нь сайхан өлгөж аваад, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гэж хичээж буй ээжүүдийг ингэж хэлтэл нь зовоож байгаагаа тайлбарлана уу? гэж мад тавьж байсан юм даг. 

Тэр асуудлаас хойш боловсролын яам, газар, хороод нь дор бүрнээ "хүлээлгэнд буй хүүхэд"-ийн асуудлыг шийдвэрлэх, хүүхэд бүр хүссэн цэцэрлэгтээ орж чадахаар байхаар агра хэмжээ аваад эхэлсэн юм даг. 

Бага зулзага гэртэй хамгийн ойрхон бөгөөд 1-т гэж ормоор байна гэж хүссэн цэцэрлэгтээ орж чадаагүй. Гэсэн ч гандан бууралгүй, ирэх жилийнх нь элсэлтэнд дахин өргөдлөө өгч, энэ жилийн 4 сараас гэрийнхээ ойрхон яслитай цэцэрлэгтээ явж байна.

Гэх мэтчилэн ээжүүдийн дуу хоолойг төрийн дээд хүмүүст хүргэдэг, тэд нар нь ч санал гомдлыг хүлээж аваад ажлаа хийдэг блчихвол тийм ээ?

Эмэгтэй гишүүд хүртэл дүлий дүмбэ оргиод, дуугай байгаад байхаар нь гэдэн хөдлөөд болдоггүй. Хэ хэ.

За за баярынх нь өдөр баахан бурчихлаа. Монголын минь ирээдүй болсон хүүхдүүд минь гарааны тэгш эрхтэйгээр сурч боловсроосой гэж хүснэм...

Бага насны зулзагатай ээж аавуудад амжилт хүсье дээ.

Жич: Өөрөө одонгүй болохоороо атаархлаа гээд унав даа. Ха ха. Юунд атаархах, үгүйгээ мэдчихнэ ээ цаадах чинь...

0 件のコメント:

コメントを投稿