2020年9月2日水曜日

Дуусдаггүй зуны даалгавар үргэлжлэл

Эртээд бүхэл бүтэн номыг нэгхэн өдөр уншаад, сэтгэгдлээ бичих даалгавартай тулгарсан даа. Тэр гайхал даалгаврын ном. Сэдэв чөлөөтэй, хэмжээ бас чөлөөтэй байсан тулдаа дунд зулзага амархаан, хөнгөхөөн уншигдах ном сонгосон байсан. 

Толгой нь бас ажилласан байгаа биз дээ? Түүнээс хэт зузаан, бас хэт гүн гүнзгий агуулгатай ном байсан бол яана. Өдийд дуусаагүй л яваа...

Нэр нь "Цэцгийн дэлгүүрийн сүнс". Хавтасны зурган дээрх охинын аав нь хувийн мөрдөгч хийдэг. Охин хааяа аавынхаа ажилд тусалдаг. Ээж аав хоёр нь салаад тусдаа байдаг, ээжтэйгээ амьдардаг.

Нэг удаагийнх нь ажилд тусалсан нь цэцгийн дэлгүүрийн эзэн залуухан хосод тохиолдсон айдсын эзнийг олох.

Цуврал ном шиг байна лээ. 

Агуулга нь яалаа даа байз? Ямар ч байсан хэргийн эзнийг олдог. Тэр нь залуу хосын эрэгтэйгийх нь нас барсан эмээ болж таардаг. 

Цэцгийн дэлгүүрийнхээ үйл ажиллагаанд санаа зовоод, ачдаа санаа нь зовоод үе үе сүнс нь дэлгүүрээрээ хэсээд байсан юм билээ.

Аав охин хоёр маш амархан аргаар хэргийн учгийг тайлчихна өө. Миний үзэх дуртай эндхийн Деррик шиг киног бодвол жул. Аргагүй л хүүхдэд зориулсан ном.

Ганц нэг зүйр цэцэг үгийг хэд хэд оруулаад авсан байсан. Тайлбартай нь. Бодвол зүйр үг цээжлүүлэх гэсэн санаа байх. 

Би мэднэ л дээ. Хальт унших гэж оролддогийнх. Хэ хэ.

Хааяадаа хөнгөхөн ном унших ч сайхан шүү тийм ээ. Зулзагатаа баярлалаа.

Бүгдийнх нь зулзагат бас оройгүй их эрдмийн оройд нь дөхөж очихыг хүсье. 

Түгжрэлээ яах вэ? таминь минь...

0 件のコメント:

コメントを投稿