Зун цаг халуун нь хэцүү ч, жимс жимсгэнэ, ногоо цагаа элбэг нь сайхан.
Энэ зуны тансаглалаар тодорсон нэг амттанг оруулчих уу, зургийг нь?
Манай ажилтай харилцаатай байдаг Япон Хятадын найрамдлын нийгэмлэг маягийн газар халуун зуныг тэсвэрлэцгээе хамтдаа гэж авчирч өгсөн.
Охид минь яг иймэрхүү амттан тараах үеэр манай ажилчид шиг байдаг юм. Охидод гээд гурвыг өгсөн. Дунд зулзага ажил дээр ирсэн өдөр таараад, сонгож монгоод байсан.
Миний идсэн нь энэ нимбэгний амттай нь. Их үнэтэй эд гэсэн. Үнэ дагаад ч тэр үү? Их сайхан амттай юм билээ. Миний тэр бүр ороод байдаггүй их дэлгүүрт зардаг гэсэн.
Би бол ихэвчлэн хэдэн хүнсний дэлгүүр, mall л ордог. Их дэлгүүрүүд нь үнэтэй санагддаг. Нээрээ ганц нэг муж, хотын их дэлгүүрүүд хаалгаа барьж байгаа сураг байсан. Бодвол худалдан авагчдын тоо цөөрсөн байх.
Гаднаас жуулчид ч ирэхгүй юм чинь. Мөн их дэлгүүрүүдээр нь ихэвчлэн настай мөнгөтэй байрын эмээ нар их үзэгддэг юм. Тэдгээр худалдан авагчид нь халдвараас айгаад орж гарах нь цөөрсөн байх...
Энд олон жил болж байгаа ч бас идэж ууж үзээгүй зүйлс их байх юм даа...
9 сар гарсан, халуун жаах буух байх гэсэн буудаггүй ээ. Эсрэгээрээ хар шуурга ирж энэ тэр. Хагас бүтэн сайнаар манайхаар дайрах юм гэсэн. Байшинтайгаа хийсчихгүй л давах юм шүү...
За маргааш болтол баяртай...
гөөмөн ажилсаг шаламгай хүн шүү. Чиний хоног 24 биш 48 цагтай байхаа гэж мэгээд атаархнаа ккк.
返信削除Байнга уншдэг шүү, өнөөдөр л оллоо шинэ хаягийг нь. 3 дахь маамаагаа гаргаснаас хойш завгүй болоод блогоо хөтлөхөө больсон юм бх гэж санаж бсиймаа. Дандаа уншдаг шүү. Сайн сайхныг хүсье.
返信削除