Энэ онд хөл хорио, баба вирус энэ тэр алга болж, хэвийн ахуй хэвшил эргэж ирээсэй. Түүний ачаар би олон ном захиж унших болтугай гэж ерөөе. Ямартай ч сүүлийн үед олж мэдсэн номоо жагсааж бичлээ.
Номын жагсаалт 1, 2 бичлэгт нийт 40 ном. Номын жагсаалт 3, 4-т мөн адил 40 ном гэхээр нийт 80 ном. Үүнээс хэдхэнийг л уншсан гэж бодохоор, бушуухан шиг л бүгдийг нь гартаа оруулаад уншаад явчихмаар санагдаад адгах үе бий бий...
21. Би энгийн амьдралыг сонгосон-Сасаки Фүмиэ
22. Сэтгэлийн өчил-Жэк Уэлч
23. Ухаалгаар сэтгэх урлаг-шар өнгөтэй
24. Аз жаргалтай амьдралд хүрэх 52 зөвлөгөө
25. Давалгаа бас дахин Давалгаа-Дармын Батбаяр
26. Тэжээмэл-Кэнзабүро
27. Морин уруул-Ц.Буянзаяа
28. Хар үхэр, алаг сүүдэр-Ц.Буянзаяа
29. Хувийн асуудал-Оэ Кэнзабүро
30. Шатрын тууж-Стефан Цвейг
31. Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй-Милан Кундера
32. Ад үзэглэх зориг-Кишими Ичиро ба бусад
33. Хүн болж төрсөн минь буруутай-Дазай Осамү
34. Sapiens Хүн төрөлхтний товч түүх-Юваль Ной Харари
35. Хараацай зогсолт 1-Л.Өлзийтөгс
36. Хараацай зогсолт 2-Л.Өлзийтөгс
37. Хадгаламж өлсөхөөс эхлэнэ-Ганбатын Мөнгөн
38. Чамд хэн итгэх юм бэ? Вангийн нулимс-Тодко Самсон
39. Чамд хэн итгэх юм бэ? Харь хэлээр яригсад-Тодко Самсон
40. Чамд хэн итгэх юм бэ? Дээд айл-Тодко Самсон
Жилд дөч, зуугаар нь уншдаг хүмүүсийн хажууд жулдах хэдий ч огт уншдаггүй хүмүүсийн дэргэд бол уншаад л явна тийм үү?
Япон хэл дээр ч зөндөө ном уншихыг хичээнэ ээ. Өөртөө амжилт хүсье.
Аан тийм "Ад үзэгдэх зориг"-ийг япон хэл дээр уншсан ч болох юм билээ. Нэг номын дэлгүүр орохдоо авахыг бодно оо. Өмнөх авсан номнуудаа уншаагүй байгаа, яах уу? Хэ хэ.
Номын ертөнцөөр нэг иймэрхүү. Маргааш болтол баяртай. Бүгдэд нь амжилт хүсье.
Хөөх яасан олон ном бэ хахах. Би энэ жил ном авахгүй байгаагаа уншиж дуусгана.
返信削除Хэ хэ. Харин их ном гарч байна аа. Гүйцэж уншиж мэдээж амжихгүй. Хаа нэгтээ ном захих уу гэхээр нь санаа авах гэж бичээд байгаа юм аа. Хи хи.
削除