2021年12月31日金曜日

Үдийн хоол

Амарч байна. Ихэнх төрийн албанынхан 12 сарын 28-нд тухайн жилийн сүүлийн ажлын өдөр байх нь их. Би ч бас хальт төрийн албанд ажиллаж байгаа юм болохоор 28-нд ажиллаад, хэд хоног сайхан амрна. 

Гал тогоо, тогоо шанага хавиар эргэлдэнхэн л байна. Энд бол их  гоёор "эргэлдэнхэн" гэж бичсэн ч бодит байдал нэлээд ширүүн шүү. ккк. 

 Бушуухан шиг ажил эхлээсэй гэж бодоод эхэлсэн. Хааяадаа өдрийн цайныхаа цагийг зөвхөн өөртөө зориулж, "тансагхан" өдрийн хоол зооглодог юм. Түүнийгээ санаад эхэллээ шүү, энэ чинь одоо юуны цондон бэ? Хи хи. 

Ажлын газрын ойрхон байдаг хямдхан хоолны газар. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг. Хааяа ингэж тэднийг дэмжингээ хоолонд ордог.Түүнээс дэмжиж байна гээд шууд мөнгөн хандив энэ тэр болохгүй...

Энэ болохоор хүнс ногоогоо цуглуулангаа хальт идсэн хөнгөн хоол. Даливс? гэдэг ногооны салад. Тэр цаана байгаа нь наймаалжтай ороомог? гэх юм болов уу? 

Наймаалжийг жижигхэн хэрчээд, тэр хэрчмээсээ ганцыг хийгээд л шарчихдаг. 

Үүнийг гэхдээ зун идсэн байх. Өвөл хүйтэнд халуун бүлээн идчих санаатай үзнэ.

Дунд зулзагатайгаа хамт идсэн каритай будаа. Нэг газар байдаг юм. Хямдхан өдрийн хоол гаргадаг. Оройдоо уушийн газар болдог. Тэнд ажлын өдөр, өдөр бүр өөр цэстэй хоол гардаг. 

Энэ нэг дэх өдрийнх. Би бүгдийг нь идээд үзчихсэн. Тэр бүр идээд байдаггүйгээр нь түүхий загастай өдөр очих дуртай. Гэм нь тэр бас их эрэлттэй. Заримдаа очиход дуусчихсан байдаг. 

Орц ихтэй, мисо шөл, будаа нэмж болдог. Би гэхдээ нэмж байгаагүй ээ, өмнөхөө барахгүй шахам. Эрчүүдэд зүгээр байх. Дараа хань ижилтэйгээ болзож даалгуулна гэж бодож байгаа. Хэ хэ. 

Ухаалаг утсан дээрх зургаа цөөлөх санаатай, үе үе ийм хаа хамаагүй зураг оруулдгийг байнгын уншигчид минь андахгүй тийм ээ? 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿