2022年1月11日火曜日

Элдэв

Зураг хөрөггүй бичлэг оруулах гэхээр нэг л эвгүй байдаг болжээ. Хэ хэ. Заавал л хачир болгож зураг оруулах гэдэг болж. 

Энэ өнгөрдөг жилийн нэгэн налгар өдөр манай хоёр шүхэрнүүдээ ингэж дэлгээд, майхан болгож тоглосон. Бид бас багадаа ингэж тоглодог байсан. Эвхдэг орыг дэлгээд, хажуу тал руу нь харуулж байгаад дээрээс нь гутас энэ тэрээр бүтээгээд майхан болгодог байсан. Хэ хэ. 

Нэгэн эмээгийн гэрт байсан ваартай цэцэг. Гоёмсог санагдаад зураг дарсан байх. Ухаалаг утсанд минь явж байна. Эндээ оруулаад, утсан дээрхээ устгачихлаа. 

Хүнсний дэлгүүрийн үүдэнд ганц нэгээр нь боосон цэцэг навч их зардаг. Эмээ нар их авч харагддаг. Бодвол гэртээ ингэж ширээгээ чимдэг байх. Мөн бурхан тахилынхаа өмнө их цэцэг тавьдаг юм билээ. 

Манайхны зул шиг ч юм уу? Гал их гардаг тул зул, болон лааг барагтай л бол асаахгүй байх шиг харагддаг. Гэртээ хааяа лаа асаахаар хань ижил гэрт гал тавьчихна гээд нэлээд болгоомжилно шүү дээ. 

Гэрээ халааж байна гэж, киросен гэх мэтээр ажилладаг халаагч ашигладаг айлууд их гал алддаг юм шиг байна лээ. Болгоомж хаана ч илүүдэхгүй тийм үү, хань ижлийн түмэн зөв. 

Урдаа барьдаг нэгэн том моолын үүдэн дэх ариутгагч. Сагсыг ариутгаж буй байдал. Нэг хэсэг ороогүй байж байгаад очсон чинь үүдэндээ ийм юмтай болсон байхаар нь соёлтой танилцаж, соёлын шоконд орохоо шахаж билээ. Хи хи.

Нэг иймэрхүү л элдэв зурагтай бичлэг боллоо. Бичих гэсэн бас яаж дэлгэрүүлж бичихээ мэдэхгүй байгаа тул ингээд өндөрлөх үү дээ. 

Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. 

0 件のコメント:

コメントを投稿